Улс төрийн мэдээ

Нийслэлийн Соёл урлагийн газрын хуучин дарга шинээ "матна"

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн өөрийн байр суурийг нүүр хуудастаа хуваалцжээ. Тэрбээр, Нийслэлийн соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюушийн талаарх мэдээллийг дэлгэнэ хэмээсэн байна.

Э.Цэнд-Аюушийг хэлтсийн дарга байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, улсад хохирол учруулсан хэргээр хоёр шатны шүүхээс ял оноогоод байгаа юм.

Ж.Дамдинцэрэн бичихдээ "За нэг нөхрийг /Э.Цэнд-Аюуш/ жинхнээсээ өөрөө оролцож байж зайлуулахгүй бол сүүлдээ өөрийнхөө хийсэн хэргийг над руу чихэх нь... Юм ойлгохгүй бол хууль үчний холбогдох газруудад өгөөгүй байсан бүх юмаа өөрөө аваачиж өгье дөө. Мөн хэвлэл мэдээллийнхэнд баримттай яг юу болсон, үзүүлээд байгаа баримт нь яг ямар учиртай, ямар аалзны тор хийж хажуудах найз нөхдөө хорлож, ашиглаж, хэнтэй үгсэн хуйвалдаж яаж залилан, мөнгө угаах гэмт хэрэг хийснийг нь үзүүлээд, зарлаад өгье" гэхчлэн өгүүлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 2, 2025 15:12

Аав хүү 2оос их юм гарна даа, муу гомо

Зочин
Зочин
8 сар 2, 2025 19:03

Зөвшд, булхай луйврыг ил болгож сэрэмжлүүлж байх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button