Гадаад мэдээ

Хохирогчдын нэг, экс найз бүсгүй нь Диддиг батлан даалтаар суллуулах захидлыг шүүхэд хүргүүлжээ

Хэдэн хэдэн эрүүгийн хэрэгт буруутгагдаад байсан Шон Дидди Комбсийг прокуророос 5 зүйл ангиар яллах санал гаргасан ч түүнийг нь шүүхээс гуравт нь гэм буруугүй гэж үзсэн билээ.

Диддигийн эсрэг гэрчийн мэдүүлэг өгөх хүмүүсийн жагсаалтад нэр нь байсан, хохирогчдийн нэг, түүний хуучин найз бүсгүй Виржиниа шүүх хурлаас хэдхэн хоногийн өмнө хэргээс нэрээ татсан юм.

Түүнчлэн Диддиг батлан даалтаар суллахыг дэмжсэн захидлыг шүүгчид бичиж хүргүүлжээ. Виржиниа анх прокурорын талын гэрчүүдийн нэг байсан бөгөөд шүүхээс түүнийг дуудсан ч өмгөөлөгч нь холбоо тасарч, улмаар шүүх дээр мэдүүлэг өгөх эсэх нь тодорхойгүй нөхцөлд орсон талаар прокурорууд анхааруулж байсан юм. Тэрбээр анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө нэрээ нууцласан байсан ч шүүгчид бичсэн захидалд нэрээ бичсэнээр ийн өөрийгөө олон нийтэд зарласан байна. Түүний захидалд "Комбс ямар ч хүчирхийлэл үйлдээгүй. Тэр гэр бүлдээ үнэнч, нийгэмд аюул учруулах хүн биш" хэмээн бичжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Эх сурвалж CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 4, 2025 14:21

Хаа газар мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй юм даа. Тун удахгүй буруугүй гээд л гараад ирнэ байх даа. Тэр олон хохирогчид яасан бэ?

Холбоотой мэдээ

Back to top button