Нийгэм мэдээ
Он гарснаар ОБЕГ-ын алба хаагчид 3339 хүний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар байдлаар 3510 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2953 нь гал түймэр, 414 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 80, биологийн гаралтай аюулт үзэгдэл 20, геологийн гаралтай аюулт үзэгдэл 44 байсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.