Улс төрийн мэдээ

Эрдэнэс таван толгой ₮715 саяар интернэт үйлчилгээ авна

"Эрдэнэс таван толгой" ХК 715 сая төгрөгөөр интернэт үйлчилгээ авах тухай тендер зарласан байна.

Уг тендерийг өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр зарласан бөгөөд материалыг ирэх сарын 12-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Тендерт тусгагдсан нийт өртөг болох 715 сая төгрөгийг Эрдэнэс таван толгой ХК өөрийн хөрөнгөөс гаргахаар төлөвлөжээ.

Ингэхдээ,

  • Улаанбаатар хотын төв оффист интернэт болон dedicated VPN үйлчилгээ авах
  • “Салбарын уурхайд интернэт болон dedicated VPN үйлчилгээ авах”, “Цагаан хад нэг цэгт интернэт үйлчилгээ авах”, “Эрдэнэс нүүрс ачилт, буулгалтын талбай төвд интернэт үйлчилгээ авах”, “Чингэлэг тээврийн терминал төвд интернэт үйлчилгээ авах”, “Баяжуулах үйлдвэрт интернэт болон VPN үйлчилгээ авах”
  • “Гашуунсухайт дахь гаалийн газарт VPN үйлчилгээ авах”-аар тусгасан байна.

Тухайн тендертэй холбоотой бусад баримт бичигтэй танилцахыг хүсвэл ЭНД дарж харах боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button