Улс төрийн мэдээ

"ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож ажилласнаар логистикийн төв, нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудлыг АТГ-т шилжүүлсэн"

Өнгөрсөн долдугаар сарын эхээр Засгийн газар ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилж, ажиллуулсан.

Тус БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Онцгой дэглэм тогтоохоос өмнө компанийн гол үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19-61 хувиар буурсан байсан. Ноднин 17.1 сая тонн нүүрс олборлож байсан бол 13.8 сая болж буурсан байх байх жишээтэй.

Харин онцгой дэглэм тогтоосон хугацаанд гадаад талд буюу БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрсний үнэ өсөж, наймдугаар сарын 10-ны байдлаар 1000 орчим юаньд хүрсэн байна.

Биржийн борлуулалт нэмэгдлээ. Эхний хагас жилд 85 арилжааны 20 нь л амжилттай болсон. Харин онцгой дэглэм тогтоосон долдугаар сарын 1-нээс хойш 29 арилжаа зохион байгуулсны 23 нь амжилттай болсон.

Өнөөдөр мөн гурван арилжаа зохион байгуулж, гурвуулаа амжилттай боллоо.

Долдугаар сарын 1-нээс хойш биржийн арилжаагаар олсон орлогын тал хувийг өнөөдөр оллоо гэдгийг мэдээлэхэд таатай байна.

Биржийн тээвэр 100 мянган тонн байсан бол 400 мянга болж өссөн.

Нүүрсний ачилт, мөнгөн дүн сүүлийн 5 долоо хоногт тогтмол өсөж, долоо хоногт дунджаар 600 мянган тонн нүүрс, ачиж 30 гаруй сая ам.доллар олж байгаа.

Гашуунсухайтаар нэвтэрсэн тэвэврийн машин 432 байсан, 765 болж нэмэгдлээ.

“Чайна энержи”-гийн гэрээний ачилт 5.5 дахин, урт хугацаат тээвэр 74 хувиар өссөн.

Зарим төслүүдэд онцгой арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ хүрээнд нүүрс ачиж буулгах логистикийн төвд дотоод хяналт шалгалт хийсэн. Төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцад хууль зөрчсөн асуудлыг АТГ-т өгсөн.

Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн байршлыг үндсэн уурхайгаас хол сонгож, конвейрээр нүүрс зөөх шаардлага үүсгэсэн асуудлыг бас шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн байгаа.

Логистикийн төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд төсөл хэрэгжүүлэгч “Бодь интернэйшнл групп”, “Тавантолгой төмөр зам” компани хамтран дөрвөн ачилт хийлээ. Одоогоор илрээд байгаа доголдолд эвдрэл гэмтлийг засах тохиролцоонд хүрсэн.

Хамгийн их маргаан дагуулдаг худалдан авах ажиллагааг нэг удирдлагатай болгох ажлыг есдүгээр сарын 1 гэхэд хийнэ.

ЭТТ компанийн үйл ажиллагааны зардлыг 16 хувиар бууруулна. 200 тэрбумаар хөрөнгө оруулалт хасна.

ЭТТ ХК-иас төрд төлөх ёстой ноогдол ашгийг өглөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр төсөл хөтөлбөрт холбоотой өглөг авлагыг суутган тооцож байна.

Компанийн бизнес төлөвлөгөөг 2026-2028 онд боловсруулж байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратегитэй нягт уялдуулна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2025 16:02

Энэ Таван толгойн уурхайд байнгын БЭТ томилж ажиллуулб�##� гайгүй байх юм биш үү. БЭТгүй л бол хулгайч нар нь ажиллаад байдаг бололтой юм байна ш дээ.

иргэн
иргэн
8 сар 13, 2025 16:45

сайн байна амжилт хүсье одоо монголын са�##�ийн үнээ наана чинь л байна даа яагаад хоёргүй сэтгэлээр ажиллаж чаддагүй юм болоо ц�##�ин өндөр биз дээ хүмүүс нь улам идэх гээд байдаг юм уу

Холбоотой мэдээ

Back to top button