Х.Нямбаатар: "Газар олго" гэж намайг шантаажлах ажиллагаа чинь цөмрөх вий дээ

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан сүүлийн үед гарч буй түүний ажил хэрэгтэй холбоотой мэдээ мэдээллүүдэд хариу өгчээ.
Ингэхдээ тэрбээр, Олон түмнийг төөрөлдүүлэх зорилгоор Х.Нямбаатарыг гүтгэж доромжилж, газар олго, зөвшөөрөл олго гэхчлэн хууль бус үйлдэл хийхийг шаардан шантаажлан амьдарч, хоолоо олж идэж байгаа хэсэг бүлэг зохион байгуулалттай нэр бүхий этгээдүүд өдөр бүр нэг үлгэр зохиогоод дайрцгааж байна. Энэ ажиллагаа чинь цөмрөх вий дээ. Энэ Монгол Улс хуультай, олон түмэн нүдтэй чихтэй.
Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаж ирээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа шүү. Үнэн гутлаа өмсөх зуур худал дэлхийн талыг тойрсон байдаг гэж үг байдаг ч үнэнд гүйцэгдэнэ ээ та хэд” гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуслангийн газар олголт зогсоочихсон л байгаа
Цаг хугаца�##� үнэнг харуулдаг гэж үнэн үг шүүү
Зөв дөө хуультай улс шүү.Монголын дайсанууд зул бөхөхийн өмнө бадардаг үлгэрийг харуулж л бна даа.Нямбаатар дарга шиг сүүлийн 30 жилд хотын төлөө иргэдийн төлөө ингэж тууштай зөв ажиллаж бсан хотын дарга бгаагүй шүү.
Өөрийнхөө олгосон газруудаа бас ил тод мэдээлэл дээ
Zuv shuu muusain shantaagaar amidralaa zalguulagchdiig huuliin baigllagaar shalgah heregtei
Х�##�тарыг хотоос �######�уулья!