Гадаад

Испанид гарсан түймрийг унтраахад Европын улс орнуудаас тусламж хүслээ

Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж байгаа ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын улс орнуудаас тусламж хүссэн мэдэгдлийг Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка лхагва гарагт хийжээ. Тодруулбал, Испани улсад ой, хээрийн түймрийг унтраахад “Canadair” загварын 2 нисэх онгоц шаардлагатай байгааг тодотгосон байна.

Мөн тэрээр гамшгийн нөхцөл байдал цаашдаа энэ хэвээрээ үргэлжилбэл Испани улсад хөрш орнуудаас мэргэжлийн гал сөнөөгчдийн дэмжлэг, туслалцаа хүсэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Испанид түймэр унтраахад сайн дураараа оролцсон нэг хүн түлэгдэж амиа алдаад байгаа бол мөн түлэгдэлтийн янз бүрийн зэрэгтэй нэлээд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.  

Тус улсын төрийн өмчит AEMET цаг уурын агентлагийн мэдээлснээр Испани улсын бараг бүх нутаг дэвсгэр ой, хээрийн түймэр дэгдэх өндөр эрсдэлд ороод байгаа ажээ. Энд агаарын хэм Цельсийн +40 градусыг даваад буй. Хэт халалт 10 гаруй хоног үргэлжилж байгаа. Мягмар гарагт агаарын хэм +45 градус хүрч халсан байна. AEMET агентлаг хэт халалт ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button