НИЙГЭМНийгэм мэдээ

Онцгой нөхцөл байдал, гамшгаас хамгаалахад 513 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.

ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, үерийн хамгаалалтын байгууламжийг хянан шалгах ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж байна.

Мөн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, төлөвлөх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган, тухай бүрт мэдээлэл хүргэж байна.

Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button