НИЙГЭМНийгэм мэдээ

Байр зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 37,955 иргэн гарын үсэг зуржээ

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхлээд буй. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан.

Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.

Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэх санааг дэвшүүлээд буй.

Одоогоор энэ өргөдөлд 37,955 иргэн гарын үсгээ зураад байна. Өргөдөлд гарын үсэг зурах хугацаа бөгөөд есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Хэрэв иргэдийн санал 100,000-д хүрвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ.

Та саналаа өгөх бол ЭНД дарж орно уу.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Хадгаламжийн хүүнээс бас татвараа зогсоомоороо

Зочин
Зочин
Reply to  Бат

Хүүхэдтэй бол хүүхдийн нэрээр хадгаламж нээхээр татвар авдаггүй гэнэ. Банкны хүн тэгж зөвлөж байсан.

Монгол иргэн
Монгол иргэн

Хугацаа дуусч байгаа биз дээ, хурдан өгөөрэй хүмүүсээ би өгсөн

Зочин
Зочин

Баян аав ядуу аав чинь байр, байшингаа бэлнээр битгий ав, зээлээр ав, Бэлнээр авба л татвар төлнө зээлээр авба л төлдөггүй гээд уриалдаг биз дээ. Хуулиа сайн ялгаж са лгаж засах хэрэгтэй. Зээлтэй хүн зээлээ төлдөг болохоос орлого болж ордоггүй.

Last edited 3 Сар Өмнө by Зочин
Хорлоо
Хорлоо

Би дэмжиж байна. Гарын үсгээ яаж зурах вэ

Садаа
Садаа

Энэ ч ёстой ТӨРИЙН ДЭЭРЭМ ш дээ хуулиа өөрчлөх хэрэгтэй Хувь хүн хөрөнгөө зарж борлуулахад 2% өгөх ёсгүй ш дээ ЭНЭ дээрмээ БОЛЬЖ үз ард иргэдийг цөхүүлэгч

Зочин
Зочин

Манайд бол орон сууцны ченжүүд хашраагаад байгаа юм л даа.

Зочин
Зочин

Хүн өөрийн хөрөнгөө зарсаны төлөө өч төчнөөн саяын луйвар хийж байгаа л хэрэг. Ернь шулуухандаа иргэдийг татварууд. машины. замын.шимтгэл даатгал.өөр есөн жорын нэртэй дээрэм хийдэг тийм л улс орон болж хувирсан. Бусад улс иргэдээ яаж баяжуулах талаар боддог бхд манайд яавал торгохов. Яаж дээрэмдэхэв гэж янз бүрийн арга хайж бн.

Батгэрэл
Батгэрэл

2% татвараа болих хэрэгтэй шүү. Хүчингүй болгохыг 100% дэмжиж байна.

Батгэрэл
Батгэрэл

Хадгаламжаас бас татвар авдаг аа болих хэрэгтэй. Бид татвараа төлчихөөд үлдсэн жаахан хэсэг мөнгөө хадгалуулж байхад бас татвар авна. Хугацаатай хадгаламжийн мөнгийг банк эргэлдүүлж мөнгө олж байгаа биз дээ.

Зочинолдо
Зочинолдо

харин тийнштээ.ер нь их хачин хуулууд байдаг юм билээ нас барсан хүний нэрийг хасуулахад 1 хувийн шимтгэл төлдөг нь бас утгагүй .100 саяын байр байлаа гэхэд нэг саяыг нотариотад төлж байж нэр нь хасагддаг

Зочинолдо
Зочинолдо

байрны ченжүүдтэй өөр аргаар тэмц л дээ! нэг хүний нэр дээр хэдэн жилд хэдэн байр орж гарч судалгаатай бүртгэлтэй болмоор юм хэд дэх байраа зарж байгаагаас шалтгаалж татвараа өндөр тогтоогоод өгмөөр юм

Зочин
Зочин

Банкуудын зээлийн хүүг бууруулах хэрэгтэй бнааа

Зочин
Зочин

Бүх банкнуудын хүү дэндлээ яагаад энэнтэй санаа нэгдээд дуугай яваад байдаг юм бээ

Зочин
Зочин

гарын үсэг хэрхэн зурах вэ

Зочин
Зочин

Тийм ш дэ яагаад хүний хөдөлмөрөөрөө олсон хувийн өмчөөс улс Татвар авч,бган, тэртээ тэргүй нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар гл татварууд төлж л бгаш дэ, нийгмийн даатгал төлсөн хэрээрээ тэтгэвэр авдаггүй л юм бэ лэ, тэгсэн бж яаж ард түмнээ шулахуу л гсэн бодолтой, энэ бол ямар ч утгагүй татвар

Back to top button