НИЙГЭМНийгэм мэдээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт маргаашаас эхэлнэ

Өнгөрөгч даваа гараг /2025.08.18/-т өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хурлын үеэр хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор авто замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөснийг танилцуулж, саналыг 63 хувь нь дэмжсэн.
Ингэснээр даваа гарагаас эхлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцох юм. Харин хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.
Харин маргааш /2025.08.25/ эхлэх тэгш, сондгой дугаарын хязгаарлалт доорх хуваарийн дагуу үйлчилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.