НИЙГЭМ

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд манлайллын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Уул уурхайн салбарын эмэгтэй ажилтнууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн туршлага солилцох өдөрлөг”-ийг 2019 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн цогцолборт зохион байгууллаа.  Уг өдөрлөгт “Эрдэнэс-Тавантолгой“ ХК, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт" ТӨҮГ зэрэг уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн холбооны удирдлага, гишүүд оролцлоо. Энэхүү өдөрлөгийн үеэр ажилтнуудын сургалт хөгжүүлэлт болон нийгмийн халамжийн чиглэлээр байгууллага тус бүр хэрхэн ажилладаг талаар туршлага солилцож,  2020 онд уул уурхайн төлөөллүүд хамтран хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэв.  Улмаар “Оюу толгой” ХХК “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэт” ТӨҮГ-аас ажилтнуудын манлайллын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ эмэгтэй уурхайчдыг алдаршуулах  зэрэг арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон үр дүнтэй уулзалт боллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button