Гадаад мэдээДЭЛХИЙ

Украинд Европоос цэргүүд байршуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ Кремль дахин мэдэгдлээ

Кремль лхагва гарагт /2025.08.27/ мэдэгдэл хийхдээ Украины нутаг дэвсгэрт Европоос цэргүүд байршуулахыг эсэргүүцнэ гэдгээ дахин илэрхийлжээ. 2022 онд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн шалтгаануудын нэг нь НАТО цэргүүдээ Украинд байрлуулахаас сэргийлэх гэж нэмж мэдэгдсэн байна.

Дайн дууссаны дараа Европоос энхийг сахиулах хүчин байршуулж болно гэх мэдээллийн талаар сэтгүүлч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуужээ. Песков үүнд “Ийм төрлийн яриа хэлэлцээг бид сөргөөр харж байна” гэсэн юм. “The Financial Times” сонин мягмар гарагт /2025.08.26/ мэдээлэхдээ барууны холбоотнууд Киевт аюулгүй байдлын баталгаа болгон гурван түвшин хамарсан төлөвлөгөө боловсруулсан гэжээ.

Тэрхүү төлөвлөгөөнд цэрэггүй бүс үүсгэж, гуравдагч орны энхийг сахиулагчид тухайн бүсэд эргүүл хийх санал дэвшүүлсэн байна. Уг бүсийн дараа буюу хоёр дахь түвшний хамгаалалт нь НАТО-гийн сургасан Украины цэргүүд байх юм. Гуравдахь түвшний хамгаалалт нь АНУ-ын дэмжлэгтэй Европын хүчин байна гэж санал дэвшүүлсэн аж.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дээрэмчин мангадууд

маанаг
маанаг

�##�уурчдаас зөвшөөрөл хүслээ юу

Зочин
Зочин

Тусгаар улсын бүрэн эрхэд ичгүүртэйгээр х�##�даж бна !

Зочинsuhe
Зочинsuhe

ZAA ORIUUD DURTAI UEDEE OROOD ZODNOO GESEN UG DEE

Холбоотой мэдээ

Back to top button