Улс төрийн мэдээ

АН-ын шинэ дарга ₮5.6 тэрбумын хөрөнгөтэй

Өчигдөр буюу /2025-08-31/-ний өдөр Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл сонгогдсон. Түүний хамгийн сүүлд АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

  • Өөрийн орлого - 87.6 сая
  • Гэр бүлийн орлого - 88 сая
  • Үйлчилгээний зориулалттай барилга нэг, нийтийн хоёр орон сууцтай - нийт үнэлгээ нь 3.7 тэрбум
  • Гурван автомашинтай. Тухайлбал, Lexus, LX 600, Mercedes Benz, S400CDI, Toyota, Crown - нийт үнэлгээ нь 893 сая
  • 1 тэрбумын үнэт эдлэлтэй
  • Дотоодын банканд 85 сая төгрөгийн хадгаламжтай
  • Бусдаас авах авлага - 500 сая
  • 1.3 тэрбумын зээлтэй
  • Тэсо ХХК-ийн 2500 ш, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 ш хувьцаатай хэмээн мэдүүлжээ.

Дээрх мэдүүлэг нь 2024 оных бөгөөд өнгөрсөн он буюу 2023 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулан үзвэл ,

  • Өөрийн орлого нь 849 саяар буурсан
  • Гэр бүлийн орлого нь 618 саяар буурсан
  • Үйлчилгээний зориулалттай нэг барилга шинээр худалдан авсан
  • Орон сууц, барилга байгууламжийнх нь үнэлгээ 1.4 тэрбум төгрөгөөр өссөн
  • Хадгаламж нь 25 саяар өссөн
  • Авлага нь 1.4 тэрбумаар буурсан
  • Зээлийн үлдэгдэл нь 14 саяар буурсан байна.

О.Цогтгэрэл бол Увс нутгийн унаган хүү. Баруун бүс буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын тойргоос 2024 онд сонгогдсон. Үүнээс өмнө 2020 оны сонгуульд төрөлх нутгаасаа сонгогдож байсан. Их хурлын гишүүн болохоосоо урьд,

  • 1998-2011 ТЭСО ХХК-ийн захирал
  • 2012-2015 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2015-2017 Увс аймгийн Ардчилсан Намын дарга
  • 2015-2020 ТЭСО корпорацын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Харин боловсролын хувьд

  • Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
  • 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
  • 2008 онд Удирдлагын академид докторант болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

залуу дарга гарч байгаад баяр хүргэе одоо энэ залуугаа л өөлөөд байогүй АН санй дэмжих хэрэгтэй дээ

ИРГЭН
ИРГЭН

90оны сүүлддээ сургуулиа төгсчихөөд гэртээ хийх юмгүй зүгээр сууж байтал Алтанхуяг ахнь дуудаад компаний захирал хий гэсэн гээд л зурагтаар ярьж байсан.юуны зээлийг хулгайлж хурдан томроод байна аа.Ж.Энхбаяр Чинбат бол ХАА,Газар тариалан харин??

Ирээдүй
Ирээдүй

Баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэе!

Иргэн
Иргэн

Бүхэл бүтэн төрийн эрх барьж байсан АН- нь ингэж худлаа ХӨМ- бөглөж ард иргэдийг хуурч байхад Монгол улс хэзээ хөгжиж хэзээ МАН -АН мафиуудаас салах болоо!!! МАН -АН мафиуудын зохисон ХӨМ- одоо үнэнээр нь бөгөлдөг МАН -АН төрөөс төрсөн тэрбумтангууд гэж байхгүй, төрийн албан хаагч гэж байхгүй ийм хийсвэр худлаа юмыг МАН байлгаад байх бололтой юм аа!!! Ккк Энэ МАН -АН хоёр хэзээ бохирын ялгдаснаасаа салгах!!! Дандаа удам угсаа гарал үүсэл муутай хүмүүс байх юм даа!!! Яаах аргагүй удамгүй боловсролгүй магнат тод жишээ бол Элбэгдорж ерөнхийлөгч юм билээ шүү , явж ирсэн намтарыг нь үнэнээр нь хамт ойр байсан хүмүүсээс нь дуулвал аймаар айлын!!!

Зочин
Зочин

Новш АН одоо талийгаач нам

Холбоотой мэдээ

Back to top button