ЭДИЙН ЗАСАГ

"Хятад ганцаардаагүй" гэдэг мессежийн төлөө Ши Жиньпин "Сибирийн хүч-2" төслийг урагшлуулахаар тунхагласны ард...

Эл сэдэв ерөөс шинэ биш гэдгийг юун түрүүнд сануулах нь зүй билээ. ОХУ-аас Монгол Улсаар дамжин Хятад руу хүрэх "Сибирийн хүч-2" төсөл нь олон жилийн туршид хэзээ мөдгүй ажлаа эхлүүлэхэд ханцуй шамлаж буйгаар яригдаад удсан.

Энэ долоо хоногт БНХАУ-ын Тяньжин хотноо болсон ШХАБ-ын өргөтгөсөн хуралдааны дараах Орос, Монгол, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт хийв. Уулзалтаас улбаалан удтал дуншсан "Сибирийн хүч -2" төсөлд Хятадын Үндэсний Газрын тос, хийн корпораци "CNPC" болон ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компаниуд хооронд стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, санамж бичиг байгуулсан юм. Гэвч ямар төрлийн гэрээнүүдийг үзэглэсэн талаар Орос болон Хятадын талаас дэлгэрэнгүй мэдээллийг дотоодын хэвлэлүүддээ өгөөгүй байна.

Жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх уг хийн хоолой нь Оросын Сибириэс Хятадын Шинжаан Уйгур хүртэлх нийт 2594 км бүтээн байгуулалтаас 962 км нь Монголын газар дээгүүр тавигдах бөгөөд Европын зах зээлийг алдсан Оросын хувьд Хятадын зах зээл хамгийн том боломж. Оросын оройлон зүтгүүлж, Монголын үе үеийн Засгийн газар мөн хүч хаяж ирсэн энэ төсөл гацсаны шалтгаан нь Бээжингийн хариулт л байв.

Оросын дотоодын үнээр л худалдан авна гэсэн Хятадын тулгалтын талаар Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэд профессор Анна Киреева хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хятадын“CNPC” корпораци нь ОХУ-ын дотоодын зах зээлийн ханштай ижил үнээр хий худалдаж авахыг хүссэн нь "Газпром"-ын хувьд хийн хоолойг барихад их хэмжээний санхүүгийн нөөц шаардагдана" хэмээн хэлж байсан бөгөөд Хятадын уг саналыг Орос хүлээж аваагүй. Мөн Москва Улаанбаатараар дайрах хийн хоолойн хэсгийг дангаар хянах сонирхолтой байгаа нь Монголд урт хугацаагаар нөлөөллөө тогтоох боломжийг бий болгоно хэмээн Бээжин болгоомжилсон зэрэг геополитикийн шинжтэй нөхцлүүдийн улмаас уг төсөл сүүлийн жилүүдэд цааснаас хэтрээгүй. Мөн анхлан Монголоор бус Казахстанаар дайруулах хувилбар ч Оросын дотоодод яригдсан. Тус улсын Энерги, санхүүгийн хүрээлэнгийн судалгааны захирал Алексей Бельгорв нэг удах “Сибирийн хүч-2” төслийг Казахстанаар дайруулах хувилбар илүү боломжтой бөгөөд бүс нутгийн хүн ам, үнэ, хэрэглээ илүү сайн нөхцөл хэмээж байв. Гэсэн ч хоёр хөршийн дунд орших бүс нутгийн давуу байдлыг ашиглан уг төслийг улсаараа дайруулах өндөр сонирхлыг Монголын талаас удаа дараа илэрхийлж, төрийн тэргүүн нарын түвшинд яригдсаар ийн санал нэгдэж буй.

Хятад олон удаагийн татгалзын дараа яагаад эцэст нь хамтралд гар сунгав

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Ши Жиньпиний хийн хоолойг урагшлуулах шийдвэр гаргасан нь Америкийн шингэрүүлсэн байгалийн хийн импортоос хамааралтай болохоос бүрэн сэргийлсэн арга хэмээн тайлбарлав. Мөн барууны шахалтыг үл хайхран Москватай харилцаагаа улам гүнзгийрүүлж буйгаа дэлхий нийтэд зарлан харуулсан явдал боллоо гэж бичицгээжээ.

Харин Ши Жиньпиний хувьд саяхан хоригт орсон “LNG-2” төслөөс шингэрүүлсэн хийг Оросоос худалдан авсан нь Москваг тусгаарлах гэсэн барууны оролдлогод эсэргүүцэл үзүүлж буйг харуулсан явдал болсон. Үүнийхээ хариуд Хятад улс Оросоос үнийн хувьд ихээхэн хөнгөлөлт шаардаж байгаа нь ч нууц биш.

"Газпром"-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер "Оросын хойд нутгийн Бованенково, Харасавейн ордуудаас Сибирийн уудам газрыг дамнан Монголын нутгаар дайрч Хятадад хүрэх уг хий дамжуулах хоолой нь дэлхийн хамгийн том, хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан төсөл болно" гэсэн нь Оросын хувьд Хятадын хариулт хамгийн өндөр хүлээлт байхаас аргагүйг гэрчилж буй. Путины Тяньжин дахь айлчлалын хамгийн чухал зорилго бол уг хийн хоолойн төслийг гацаанаас нь гаргах байсан юм. Тэр ч зорилгодоо хүрэв.

Энэ бүгдээс харвал БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин Америкийн удаа дараагийн хориг, шахалтуудын хариуд "мөнхийн хөрш"-ийн холбоог ашиглахаар шийдвэрлэжээ. Шинжээчдийн тайлбарласнаар Бээжин, Москва ингэж ойртоход Трампын барууны зарим алхмуудыг хэт шүүмжилсээр ирсэн нь нөлөөлсөн ч гэж үздэг. Орос, Украины дайнаас хойш Европын холбооны тавьсан хоригууд Хятадын "хязгааргүй" түншлэлийг улам гүнзгийрүүлж, Европын хийн нийлүүлэлтийн зах зээлийг Орос алдсаны дараа Хятад руу харилцаагаа төвлөх болсонтой ч холбоотой.

"Том хэлцэл эцэст нь хийгдлээ" хэмээн Москвагийн Хятад ба орчин цагийн Ази судлалын хүрээлэнгийн захирал, ОХУ-ын Засгийн газрын зөвлөх Кирилл Бабаев дотоодын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд тэрбээр "Хэдийгээр одоогийн байдлаар үнэ, хэмжээ, дэд бүтцийн гүйцэтгэгчийн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа ч улс төрийн хэлэлцээ эцэслэгдэж, цаашид хийгдэх томоохон алхмуудын замыг тавьж өглөө. Энэ нь Орос, Монгол, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын дэмжлэгээр бий болж буй учир үр дүнгээ өгөх нь гарцаагүй" гэжээ.

Өөрөөр хэлбэл Америкийн хүчтэй өрсөлдөгч Хятад гүрний хувьд Орос, Монголтой харилцаагаа бат хадгалж байгаагаа олон талаар нотлон харуулах сонирхлын зэрэгцээ ОХУ-д ч мөн Украины дайнаас хойш барууны хориг, Трампын шахалтуудад хүч тарамдаагүй, мөн Бээжин, Москва аль аль нь ганцаардаагүй гэдгээ харуулах гэсэн хэн хэнийх нь ашиг сонирхол давхацсаныг нэгэн цэгт огтлолцуулсан үйл явдал болсон гэж харагдав.

Миллерийн хэлснээр "Хятад руу нийлүүлэх хийн үнэ Европ руу нийлүүлж байснаас хямд байх бөгөөд гол нь хий дамжуулах хоолойг барихад хэдий хэмжээний зардал гарах, газар нутгийн хүндрэл ямар байх зэргээс мөн шалтгаална" гэжээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ Хятад руу 3000 км урт "Сибирийн хүч-1" хийн хоолойгоор Хятадад хий нийлүүлж буй бөгөөд жилийн нийлүүлэлтийг 38 тэрбум шоо метрт хүргэж, хүчин чадлаа өсгөх талаар Ши Жиньпин, Путин нар тохиролцсон. Энэ нь Сахалинаас нийлүүлдэг хийг өмнө нь тохиролцсон 10 тэрбум шоо метрээс 12 тэрбум шоо метр болгож нэмэгдүүлэхээр болсон аж.

"Сибирийн хүч -2" хоолойгоор дамжих хийг Монгол Улс хэрэглэх нь шийдвэрлэгдээгүй буюу ойрын хугацаанд гурван улсын Ерөнхий сайд нар уулзана

Хоёр улсын хамгийн том худалдааны хэлэлцээ хийгдэж байгаагийн дундын оролцогч нь Монгол Улс болов. Гэвч бид манай улсаар дайрах 968 км хийн хоолойгоор дамжих хийн худалдан авагч болох уу. Өнөөдрийг хүртэл Монголын талаас хийн хоолойг улсаараа дайруулах гэдэг дээр голчлон лоббидож ирсэн. Харин хэрэглэгч болох тал дээр хэлэлцэж, үнэ, хэмжээний асуудлыг яриагүй байна.

Харин энэ асуултад ОХУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын Үндэсний газрын тэргүүлэх шинжээч Игорь Юшков хэвлэлд ярихдаа "Монголын түншүүд зөвхөн дамжуулах чиг үүрэг гүйцэтгэх саналтай байсан бол хямд хий ашиглан дотоодын эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх боломжийг судлаж магадгүй юм. Монголын хий хэрэглээ маш бага, Улаанбаатарын зарим цахилгаан станцыг хийн түлшинд шилжүүлсэн ч нийлүүлэлтийн хэмжээ тийм ч нэмэгдэхгүй тул зөвхөн Монголд зориулсан тусдаа хоолой барих нь эдийн засгийн хувьд ашиггүй. Өөрөөр хэлбэл маш урт хийн хоолой тус улсаар дайран өнгөрч байгаа ч хэрэглээ маш бага учир ашиггүй. Үүний зэрэгцээ “Сибирийн хүч-2”-ын төлөвлөсөн хүчин чадал 50 тэрбум шоо метр хий бөгөөд зөвхөн жижиг хэмжээний зах зээлд ийм урт хоолой татах нь утгагүй. Монголын эрчим хүч бараг бүхэлдээ нүүрсэн дээр суурилсан, өөрсдөө олборлож, маш хямд үнээр ашигладаг. Тиймээс Оросын тал зайлшгүй хөнгөлөлт үзүүлэхээс өөр аргагүй, учир нь хий нь нүүрсний үнэтэй өрсөлдөх шаардлагатай болно. Хэрэв дэлхийн зах зээлийн үнээр хий нийлүүлбэл Монголын тал авч чадахгүй. Энэ нь улсын хэмжээнд цахилгааны өртгийг эрс өсгөнө. Тиймээс хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх нь “сайхан сэтгэлийн илэрхийлэл” гэж ойлгогдож болох ч зайлшгүй алхам биш. Гэхдээ ийм жишиг “Газпром”-д байдаг бөгөөд транзит улсад хийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байсан тохиолдлууд бий. Европт аажмаар энэ жишгээс татгалзсан ч Монголд магадгүй эргэн ашиглах боломж гарахыг үгүйсгэхгүй" гэжээ.

Казахстан улс хий дамжуулах хоолойг өөрийн нутаг дээгүүр явуулах хувилбарыг идэвхтэй дэмжиж, өөрт ашигтайгаар зохион байгуулахад хүчин чармайлт гаргаж байсан юм. Гэсэн хэдий ч “Газпром” транзит маршрутаа Монголын нутгаар явуулах хувилбарыг үндсэн сонголт гэж үзсэн бөгөөд ингэснээр зам богиносож, бүтээн байгуулалтын зардал ч асар хэмнэгдэх юм.

Мөн уг хийн хоолойг Оросын талаас Казахстанаар дамжуулахаас татгалзах болсон шалтгаан нь Хятадын хил дээр Туркменистантай өрсөлдөөнд орж, Хятад улсад үнийг бууруулах хэлэлцээр хийх боломж олгох байв. Харин Монголын нутгаар дамжих тохиолдолд Хятад улс төв Азийн хийн үнийг жишиг болгож шахалт үзүүлэх боломж нь хязгаарлагдаж буй юм.

Иймд одоогийн хувилбарт Хятад хамгийн том давуу эрхийг эдлээд зогсохгүй, олон улсад харагдах имижээ ч нарийн тооцоолж байгаад 5 жил зогссон төслийг урагшлуулахаа сүр дуулиантайгаар мэдэгдэв.

Нэгэнт галт тэрэг хөдөлсөн тул Монгол энэ төслийн ямар оролцогч байх эсэх асуудал Засгийн газрын өмнө тулгарч байна. Мөн энэ ондоо багтаан Хятад, Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд уулзаж, төслийн дараагийн дорвитой алхмуудыг хэлэлцэх товтой байгаа. Энэ үеэр бид хэрэлэгч болох эсэх асуудлыг мөн илүү тодорхой болгох хүлээлт үүсч байна.

Ц.ТАМИР

Холбоотой мэдээллийг хавсаргаж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:20

Манай төр засаг дандаа дамжуулах хоолой л ярихаас дотоод хэрэглээгээ огт боддоггүй

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:20

Монголчууд нүүрсээ ч зөв ашиглаж чадахгүй байж хий дамжуулна гэж үлгэр ярьдаг

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:20

Байг�##�ь орчны эрсдэлийг тооцохгүй явж байгаа нь ноцтой

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:20

Манай төр засаг дандаа дамжуулах хоолой л ярихаас дотоод хэрэглээгээ огт боддоггүй

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:20

Монголын ард түмэн эрсдэл хүлээж эрх баригчид гавьяа байгуулсан дүр эсгэж байна

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:20

Ард иргэдэд бодит өгөөж өгөхгүй ажил

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Манай төр засаг дандаа дамжуулах хоолой л ярихаас дотоод хэрэглээгээ огт боддоггүй

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Энэ хоолойн ажил чинь ард түмэнд ямар ч ашиггүй юм шиг байна

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Хоёр хөрш л ашиг харж бид хоосон үлдэх нь дээ

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Манай төр дандаа гадаадынхны үгээр явахаас өөрийн толгой байхгүй

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Монголын газар нутгаар дамжуулчихаад монголчууд юу ч хүртэхгүй нь шударга биш

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Манай төр засаг дандаа дамжуулах хоолой л ярихаас дотоод хэрэглээгээ огт боддоггүй

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Байг�##�ь орчинд ямар хор уршиг гарахыг тооцоогүй байгаа нь аймаар

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Ард түмнээс асуулгүй шийдвэр гаргадаг нь бухимдмаар

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:21

Манай удирдагчид улсаа бодохгүй зөвхөн гадаадын сонирхолд үйлчилдэг

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Энэ төслөөс болж бид өр зээл л хүлээх юм болов уу даа

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Олон жил ярьж байгаа мөртлөө ямар ч үр дүн харагдахгүй

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Хий дамжуулна гээд сүржигнэхийн оронд дотоодын эрчим хүчээ бодмоор юм

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Орос хоригт ороод Монголыг ашиглах гэж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Хятад хий авахдаа дандаа доогуур үнээр тулгадаг

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Хоолой манай нутгаар явчихаад ашиг нь хоёр хөршид очно

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Транзит ашиг өгнө гэж яриад байгаа нь зүгээр л шоу

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Монголчууд нүүрсээ ч зөв ашиглаж чадахгүй байж хий дамжуулна гэж үлгэр ярьж байна

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Энэ бүх яриа улс төрийн шоугаас өөр зүйл биш

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Ард иргэд эрсдэл үүрээд эрх баригчид гавьяа байгуулсан дүр эсгэнэ

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:22

Энэ төслийг хэрэгжүүлээд ч бидний амьдр�##�д дээрдэх зүйл гарахгүй

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Uls turchid bugd show hiigeed ard tumen hooson uldej bna

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Yagaad zaaval hi bish uur erchim huchniig hugjuulehgui bna aa

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Manai ulsiin ashig bish gadnii erh ashig gej l haragdaj bna

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Ard irgeded hyamd hangaltai dulaan tsahilgaan heregtei shuu dee

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Yagaad dandaa busdiin heleh ugend orj shiidver gargadag yum bol

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Ene ajild mongo tsatsahaar surguuli tsetserleg zam barimaar sanagdaj bna

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Tur ulsaa hugjuuleh bodlogo bhgui zugeer neg nairuulga hiigeed bna

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Ene hooloi yavah gazar orsn gazar bur baigal evderne

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Bid nuursneesee ashig avch chadahgui bj hi geed guij yavna

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Ene ajil tur zasgiin huvid ner hundiin tuluu l hiigdej bna

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Mongolchuud uursdiin ashigaa hamgaalahgui bol heden hursh l bayajina

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Ard tumnees asuult avch il tod shiidverleh heregtei shuu de

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Bidnii tatvarin mongoor dahin neg hiihgui ajild mongo tsatsna

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Ene bugd daraagiin songuuliin PR shig l haragdaj bna

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:23

Gazar nutag bol manai hamgiin tom baylag uuniig ingej uruulah hereggui

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:24

za z##laa unheer

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:24

ene butehgui yumaa ehluuleheeer boltson yumuu

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:24

odoo bolildoo ene showgaa mongold orosiin tsereg orj irne gesen ugshdee

Зочин
Зочин
9 сар 4, 2025 08:51

Хамгийн аймшигтай нь бид Оросоос хөндийрч тусгаар тогтнолоо илүү бат�##�гаатай болгох бүхий л хичээл зүтгэл маань т�##�аар болно. Тэр хий авах дамжуулаад дундаас нь мөнгө авах энэ тэр бол бүр 3.4 дахь асууд�##�. Аливаад яарахгүй цагийг хүлээх чинь бас бодлого. Цаг ийм ороо бусгаа байхад бид нар Орос Хятадын түрэлтээр �##�ь болох л зайсхан байх аргаа хайх ёстой. Цахилгаан, бензин түлш бол нэг хоёр жилийн дараа арай дээр болно. Нүүрс эргээд үнэ нь хадах ч мадагтай. Бид нар 900 км ийг нь тавих мөнгөгүй. Нэгнээс нь зээл авна дахиад чөтгөрийн тойрог. Хоолой мөнгө дарга нарын х�##�аас дамжаад �##�га болно. Араа шүдээ хувирсан, нударгаа зангидсан согтуу оростой СССР т үлдэнэ.

иргэн
иргэн
9 сар 4, 2025 08:51

Бидэнд ганц л асууд�##� байна, гэрээгээ яаж сайн хийж, дамжуулах төлбөрөө өндрөөр авч чадах вэ гэдэг. Хулхидуулчих вий дээ.

Зочин
Зочин
9 сар 4, 2025 09:39

Нутгаараа дамжуулсны хөлс аваад ашиг хүртэнэ гэсэн бүдэг бадаг төсөөллөөс цаашгүй энэ төсөл рүү үсрээд орчихлоо. Танайх ашиг хүртэхийн тулд энэ хоолой барих зардлаас хува�##�ц гэсэн тулг�##�т оросоос ирэхийг үгүйсгэхгүй. Түүнийг мэдээж оросоос өндөр хүүтэй зээл авч шийднэ. ТЭЦ 3-ын өргөтгөл шиг. Үр дүнд нь Оюу тоголйн гэрээ шиг шилний цаанаас чихэр долоогоод үлдэх байх.

Зочин
Зочин
9 сар 4, 2025 10:50

Энэ бол Ши-ийн цэвэр улс төрийн �##�хам!! Гэрээ байгуулаагүй, байгуулах ч үгүй байх??

Холбоотой мэдээ

Back to top button