Цагдаа нар оффисыг нь хаасан тул Туркийн гол сөрөг хүчин дэмжигчдээ жагсаалд уриаллаа

Туркийн гол сөрөг хүчин болох Бүгд найрамдах ардын нам Истанбул хотын оршин суугчид болон дэмжигчдээ жагсахыг ням гарагт /2025.09.07/ уриалсан байна. Цагдаа нар оффисыг нь бүслэн хаалт босгосныг Бүгд найрамдах ардын нам дарга Озгур Озел бүслэлт хэмээн нэрлэжээ.
Бүгд найрамдах ардын нам сүүлийн хэдэн сар хэцүүхэн нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулсан. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч, Истанбул хотын дарга болох Экрем Имамоглу гуравдугаар сард баривчлагдсан юм. Үүний улмаас Турк улсад арван жил үзэгдээгүй томоохон хэмжээний жагсаал явагдсан. Бүгд найрамдах нам хэд хэдэн хэрэгт буруутгагдаад буй. Тус нам тэдгээр хэргүүдийг бүгдийг нь үгүйсгэж, хууль сахиулах байгууллагуудын авч буй арга хэмжээ нь Эрдоганы эсрэг үүсээд буй сонгуулийн эрсдэлийг арилгаж, сөрөг хүчнийг сулруулах гэсэн улс төрийн зорилготой оролдлого гэж мэдэгдсэн байна.
Намын дарга Озел хэлэхдээ “Ардчиллыг дэмжигчид болон миний дуу хоолойг сонсож буй бүх намын гишүүдийг Истанбул дахь Ататуркийн гэрийг хамгаалахыг би уриалж байна. Манай оффисыг бүслэлтэд оруулсан хүмүүс ичмээр байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.