Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д хоёр дахь шатны хориг тавихад бэлэн гэж Трамп хэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.09.07/ мэдэгдэхдээ, Украины дайны асуудалтай холбогдуулан ОХУ-д хоёр дахь шатны хориг тавихад бэлэн гэжээ. Энэхүү мэдэгдэл нь Украины дайны улмаас Москва болон түүнээс газрын тос худалдан авагчдын эрсэг хориг арга хэмжээ чангатгахад дөхөж байж магадгүйг харууллаа. Тэрбээр нэмж хэлэхдээ Европын удирдагчид энэ долоо хоногт АНУ-д айлчилж Украины дайны асуудлыг хэлэлцэнэ гэжээ.

Трамп Москвад нэмэлт хориг тавина гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн ч энхийн хэлэлцээ хийхээр ажиллаж байгаа хэмээн ийм арга хэмжээ авагүй байгаа юм. Өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Трамп ямар арга хэмжээ авч болох талаар дурдаагүй байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ, АНУ болон Европын холбоо ОХУ-ын газрын тосыг худалдан авдаг орнуудад хоёрдогч гаалийн татвар оноож болно гэжээ. Ингэснээр Кремль газрын тосны экспортоос олдог орлогыг багасгаж, энхийн хэлэлцээний ширээнд хүчээр суулгах боломж гарч магадгүй.

ОХУ-аас газрын тос хамгийн их хэмжээгээр авдаг хоёр орон нь БНХАУ, Энэтхэг хоёр. Одоогийн байдлаар Трамп Энэтхэгт хоёрдогч тариф оногдуулсан байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button