Нийгмийн

Ц.Баатархүү хог хаягдлын ухаалаг цэг хүлээлгэж өглөө

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнөөдөр /2020.01.14/ хог хаягдал төлбөртэй авах RVM ухаалаг машиныг танилцуулж, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд хүлээлгэн өглөө. Хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болох зэрэг олон давуу талтай уг машиныг нэвтрүүлэх нь хог хаягдлын менежментийг дэлхийн стандартад нийцүүлэх чухал алхам болох юм.

Одоогийн байдлаар уг машин нь 80 кг/л хуванцар лааз сав хүлээн авч овор хэмжээг нь багасгаж преслэх, 40 л/кг жижиг цаасан хайрцаг хүлээн авч преслэх хүчин чадалтай, -40 хэмд ажиллах боломжтой, 4G технологи I cloud программ хангамжтай юм байна. 

Иргэд тус машинд хуванцар, лааз, дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа хийж баркодтой билл аваад, баркодоороо автобусны картаа цэнэглэх боломж бүрдэх юм байна.

Энэхүү RVM ухаалаг машинтай холбоотой, дэлгэрэнгүй сурвалжилгыг ЭНД ДАРЖ уншина уу.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button