Нийгэм мэдээ

Орон нутагт ажил хайгчдыг эрэлтэд нийцсэн урт, богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах шаардлагатай

Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын /ХХҮГ/ үйл ажиллагаатай танилцлаа. Иргэдийг ажилтай орлоготой болгох, зорилтод бүлгийн хүн амын амьжиргаа, хөгжил оролцоог дэмжихэд анхан шатны байгууллагуудын үүрэг оролцоо чухал. Орон нутагт ажиллах үеэр шинэ батлагдсан журам, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх, мэдээлэл хоцорч хүрэх зэрэг асуудал ажиглагдаж байна. Иймээс салбар дундын мэдээллийн урсгалыг сайжруулах шаардлагатай.Он гарсаар аймгийн ХХҮГ-т 70 гаруй иргэн ажил хайгчаар бүртгүүлжээ.

Ажил олгогч болон ажил хайгчдын эрэлт хэрэгцээг тодорхойлж, мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй байна. Мөн Job center-ийн үйл ажиллагааг орон нутагт идэвхжүүлэх, хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтран ажиллах, шинэлэг, чирэгдэлгүй хөдөлмөр, халамжийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахыг аймгийн ХХҮГ-ын хамт олонд захилаа. Тус газар өнгөрөгч 2024 онд Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 46 мянга гаруй иргэнд 40,2 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт 1700-аад иргэнийг хамруулж 2,6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Орон нутгийн иргэдэд хөдөлмөр халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлэхэд технологийн шийдэл, автомашины хүрэлцээ зэрэг хүндрэл бэрхшээл гардаг тухай салбарын удирдлагууд хэлж байв. Газар нутгийн онцлогоос шалтгаалж цахим үйлчилгээ иргэдэд хүрэх боломжгүй байдаг учраас шаардлагатай зарим үйлчилгээг цаасан суурьтай үзүүлдэг байх шаардлагатайг ч дурдаж байлаа6

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button