нийгэм

Долоо хоногийн дотор аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан юм.

Нийт дуудлагын 51 нь объектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 1 нь хүчтэй салхи шуурга, 1 нь газар хөдлөлт, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ ослын дуудлага ирсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button