Монгол Улсын 2026 оны төсвөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг танилцуулсан билээ.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд хуулийн төслүүдтэй холбоотой асуулт тавьж, хариулт авах ёстой байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс завсарлах авах хүсэлт гаргаж, шалтгаанаа "Монгол Улсын 2026 оны төсөв дунд хугацааны төлөвлөлттэй уялдсан байх ёстой. Дунд хугацааны төлөвлөлт гэдэг нь 3-5 жил байх ёстой гэж ойлгож байгаа. Таван жилийн төлөвлөлтөө батлах ёстой байтал эхний жилийн төлөвлөлтөө өргөн барьж байгаа нь зарчмын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна" гэв. Ийн ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргасанд УИХ-ын дарга ажлын 2 хоног буюу лхагва гараг хүртэл завсарлага өглөө.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch