ЭДИЙН ЗАСАГ

Ажиллах хүчний тоо нэмэгдсэн ч НДШ төлөгчдийн 50 хувийнх нь цалин 2.4 сая хүрэхгүй байна

Үндэсний статитистикийн хорооноос гаргасан тайланд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагчдын 50 хувь нь 2.4 сая төгрөгөөс бага цалинтай байгааг дурджээ.

Энэ нь 54.4 мянган аж ахуйн нэгж байгууллагын нийт 830.8 мянган ажилтны хамрагдсан судалгаагаар гаргасан аж. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Аж ахуй нэгж байгууллагын тоо өмнөх үеэс 1.7 мянга, өмнөх улирлаас 743-аар өссөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад 43.5 хувиар, өмнөх улиралаас 19.2 хувиар мөн өсжээ.

Аж ахуй нэгжүүдийн дундаж цалин өнгөрсөн онд 2.6 сая төгрөг байсан бол 2025 оны эхний улиралд дундаж үндсэн цалин 2 сая 385 мянга, дундаж нэрлэсэн цалин 2 сая 691 мянган төгрөг байв. Оны хоёрдугаар улиралын хагаст дундаж үндсэн цалин 2 сая 467 мянга, дундаж нэрлэсэн цалин 2 сая 727 мянган төгрөг байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button