Улс төрийн мэдээ

Б.Жавхлангийн боолцсон 1.3 их наядын алдагдалтай төсвийг ерөнхийлөгчийн хориг хүлээж байна

Энэ долоо хоногт Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Ерөнхий сайд чуулганы эхэнд ирэх оны төсвийг төрийн данхар бүтцийг хумьж, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн жин тан төсөл болсон талаар чуулганы индэрээс танилцуулав.

Нарийвчлаад харвал, ирэх оны төсвийн орлогыг 31.6 их наядаар, зарлага нь 33 их наяд буюу 1.3 их наядын алдагдалтай оруулж ирж буй.

Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 2025 оны төсвийн зарлагаас 500 гаруй тэрбумаар бууруулж орж ирсэн гэсэн үг.

Гэтэл 2025 оны төсвийг алдагдалтай баталсныг ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, алдагдалгүй төсөв батлах үүрэг өгсөнөөр тодорхой таналт хийж төсвийг дахин өргөн барьж батлуулснаар Ерөнхийлөгч улсынхаа түүхэнд анх удаа алдагдалгүй төсөв батлууллаа хэмээн шинэ оны баярын мэндчилгээндээ хавчуулан, зарлаад амжсан.

Түүх дахиад давтагдах нь буюу ирэх оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж оруулж ирсэн хэдий ч алдагдалтай төсвөө бариад чуулганд танилцуулж буйг ерөнхийлөгч хэрхэх бол.

Сангийн сайд Б.Жавхлан алдагдалтай төсөв барьж оруулж ирж байгаагаа “Төр хувийн хэвшлээ дэмжих үүрэгтэй” гэх маягийн тайлбараар цайруулах гэж хичээж буй. Энэ нь нэр бүхий гишүүдийн өргөн барих Татварын багц хууль буюу НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэгдүүлнэ гэж Г.Занданшатарын ч ярьж яваа өвдөл, цөвдөл хуулиар түрий барьчихсан. Ирэх онд НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэгдүүлбэл төсөвт 800 орчим тэрбумын өртөг үүсэхийг төсвийн алдагдалд тооцогдож байгаа гэсэн утга бүхий.

Ингээд харахаар Б.Жавхлангийн боолцсон ирэх оны төсвийг ерөнхийлөгчийн хориг хүлээж байна гэж харагдахаар.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

төсөв батлагдахгүй буцв�##� Сангийн сайд огцордог манайд байгаад л байхын

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button