Виндсорын шилтгээний хана дээр Трамп, Эпштейн хоёрын зургийг тусгасан явдал гарчээ

Мягмар гарагт /2025.09.16/ Их Британийн хааны гэр бүл эзэмшдэг Виндсорын шилтгээны хана даар Доналд Трамп, Жеффри Эпштейн нарын зургийг проектороор тусгасан явдал гарчээ. Жагсагчид тус шилтгээний ойролцоо тэдний зургийг хэвлэсэн туг байрлуулсан байна. Эпштейн нь бэлгийн хүчирхийллийн хэргээр АНУ-д хоригдож байгаад шоронд нас барсан санхүүч юм.
Трамп мягмар гарагийн орой Трамп Их Британид хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийхээр газардсан байна. Өнөөдөр /2025.09.17/ хаан III Чарльз түүнийг Виндсорын шилтгээнд хүлээн авч уулзах юм. Цагдаа нар мэдэгдэл хийхдээ Виндсорын шилтгээнд зөвшөөрөлгүйгээр проектороор зураг тусгасан хэргээр дөрвөн хүн баривчилсан гэжээ. Уг үйл явдал нь олны анхаарлыг татах гэсэн үйлдэл гэж тэд мэдэгдсэн байна.
Баривчлагдсан хүмүүс мөн Трамп Эпштейн рүү төрсөн өдрөөр нь илгээсэн гэх захидлын зургийг шилтгээний хана дээр тусгажээ. Тэрхүү захиа дээр Эпштейнийг найз, анд хэмээн дуудаж, “Өдөр бүр өөр нэг гайхалтай нууц мэт болтугай” гэж бичсэн байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.