Улс төрийн мэдээ
МАН-ын Удирдах зөвлөл бямба гарагт хуралдах зар тараажээ
МАН-ын Удирдах зөвлөлийг энэ долоо хоногт зарлан хуралдуулах талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ярьж байсан.
УЗ-өөр Бага хурлын товыг, Бага хурлаар Их хурлын товыг тогтоосноор МАН-ын шинэ даргын асуудал хэлэлцэгдэх тул ихээхэн анхаарал татаж буй сэдэв юм.
Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөлийн хоёр ч гишүүнээс тодруулахад "Бидэнд тов ирээгүй байна. Хэзээ зарлагдах одоогоор тодорхойгүй" гэсэн хариулт өгөөд байсан юм.
Тэгвэл бямба гарагийн 11.00 цагт Удирдах зөвлөл хуралдана хэмээн гишүүддээ үдээс хойш зар тараажээ. Бямба гарагт даруй Бага хурлын товыг зарлах нь. Ингэснээр ирэх долоо хоногт МАН-ын даргын улс төр нэг тийш болох хүлээлттэй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асуудлаа цаг алдалгүй шийдэхгүй бол асуудал өдөр хоногоор нэмэгдэж иргэдийн бухимдал тэр хэмжээгээр өсөх болоод бн шүү