АН-ын бүлгийн гишүүд УИХ чадамжгүйг “нотолно”
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” нүүрсний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах талаар мэдээлэл хийв.
Ингэхдээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаатай холбоотой Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсантай холбоотойгоор “Чайна Энержи” компанид тонн тутмын нүүрсийг хэдэн ам.доллароор нийлүүлэхээр гэрээнд тусгасныг эргэн шалгах шаардлагатай гэсэн юм.
Эргэн сануулбал, 2025 оны 3-р сарын 27-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан. Энэ өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд 110 гишүүн ирцээ бүртгүүлснээс 98 нь буюу олонхиор дэмжсэн байдаг.
Харин өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд намаас нь Засгийн газарт орж ажилласан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Тувааны хариуцаж, УИХ-аар батлуулсан хэлэлцээр, гэрээний асуудлыг эргэн сөхөж үнийг хэдээр тусгасан тоон дүнг олж олон нийтэд нээлттэй мэдүүлэх үүрэгтэй гэх агуулга хөндлөө.
УИХ-аар гурван ч удаа, холбогдох байнгын хороодоор удаа дараа орж хэлэлцүүлэгдсэн хэлэлцээр, гэрээний асуудлыг цуцлах хүртэл асуудлыг сөхсөнөөр анх удаа 126 гишүүнтэй бүрдсэн парламентийн чадамжгүйг нотлох үүрэг нэг талаараа хүлээв. Чуулганы танхим эзгүй шахуу, гишүүд өргөн баригдаж, хэлэлцэгдэж байгаа хууль, хэлэлцээр, тогтоолын төслийг нягтлан уншдаггүй, тухайн үед нь холбогдох агуулгаар шаардлага хүргүүлдэггүй буюу өөрсдийн үүргийг бүрэн гүйцэтгэж байгаагүй гэх ойлголт эндээс урган гарч байна.
“Чайна Энержи”-гийн нүүрс худалдан авах гэрээнд тонн тутмын үнийг “Уул уурхайн биржийн дундаж үнээр, энэ үнэ гурван сар тутам шинэчлэгдэх байдлаар” гэж заасан нь одоогийн биржээр арилжаалж буй коксжих нүүрсний үнэ дээр тээвэрлэлтийн зардал нэмэгдэж Ганцмод боомтод бууна. Өнөөдрийн байдлаар коксжих нүүрсний биржийн үнэ 100-120 ам.долларт хэлбэлзэж байна гэж тооцвол энэ үнэ 3 сар тутам шинэчлэгдэнэ гэж ойлгогдож буй.
Ингээд харвал УИХ-аар хэлэлцэгдэн батлагдаж байгаа хуулийн төслүүдийн талаар 126 гишүүн бүрэн ойлголттой юу, тухай бүрт нь холбогдох шаардлагаа тавьж ирсэн үү гэдэг асуудал ч давхар хөндөгдөх нь.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
....та нар 35 жил аль ч намыг эсэргүүцсээр төр түмэнийг хагаралдуулсаар сансандаа хүрсэн гэж бүү ГОРЬД!! Ард түмэн та нарыг хэн болохыг ард чинь эвдэрхий танк"ЭБЭ+ҮҮЛ" байгааг мэдэхтэйгээ...:35 жил УИХ хэрүүл хийхээс төр түмэнд бүтээлтэй зүйл хийгээгүйг түмэн олон мэднэ! зайл!
ОДОО ЭНЭ БАЯРМАА ӨӨРӨӨ ЧАДАМЖТАЙ АВГАЙ ЮУ ГАГНУУР АВАХ ГАЗРААРАА ХАНЗАРЧ ҮЗЭЭРЭЙ.БИДОН ГАНБАА МИНЭЭ ЖҮНЗ ГАНБАА БОЛОХ ЮМ УУ?
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Бидон ганбат шулам царайт баярмаа 2 дөрөө харшуулж хоолой нийлүүлж уих чададамжгүйг нотлох үлгэр өөрсдийн чадамжгүйг илт харуулж цул модон хэнгэрэг дуугархх тусам янзгүйг л илчлээд гарав шүү.ккк
Уг асуудлаар саналаа өгсөн 110 гишүүнээс хэдэн гишүүн дэмжиж саналаа өгсөн нь хэвлэл мэдээлэлд тодорхой байгаа...УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар 158 дугаар тогтоол батлагдсан... Энэ тогтоолын дагуу ЗГ гэрээгээ хийж асуудлыг шийдсэн гэж байгаа ч БНХАУ-ын талаас Хил холболтын бүтээн байгуулалт, нүүрсний олборлолт, тээвэрлэлт, тэдгээртэй холбоотой нүүрсний үнийн асуудлыг хэрхэн шийдэх талаар шахалт үзүүлэн гурван асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй гэсэнтэй холбогдон *гуя дагаж хүзүү* гэдэгчлэн төмөр замын хил холболтыг хийх гэсэн гол суудалдаа *үхэж* нүүрс олборлолт, тээвэрлэлт, үнийн асуудал дээрээ их хөршийнхөө шахалт, аманд унаж ийм алдагдалтай гэрээг хийсэн гэж ойлгож байна... Экс ЕС ч хэрвээ энэ гэрээг цуцалвал төмөр замын хил холболтын талаар ойрын үед ярилтгүй гэж анхааруулсаар байгаа....Гэхдээ ОТ-ын далд уурхайн гэрээг ДУБАЙ-д, энэ гэрээг ХАРБИН-д хийдэг нь ямар учиртай билээ...бас иргэний хардах эрх байна уу... байнаа...