УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ч.Хүрэлбаатарын тооцоолол: Аль аль нь Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын санал авч чадахгүй

Өнөөдөр /2025.09.20/ өглөө 11.00 цагт эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал одоо ч дуусаагүй, үргэлжилж байна.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хуралдаанд орохоосоо өмнө Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг Бага хурлынхаа гишүүдийн дэмжлэг авч чадахгүй хэмээлээ.
Тэрбээр, “Одоогоор намын даргад өрсөлдөхөө Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар л илэрхийлээд байна. Би МАН-ын бага хурлаар намын дарга тодрох боломжгүй гэж бодож байна. Намын дарга болохын тулд Бага хурлын гишүүдийн гуравны хоёрынх нь санал авах ёстой. Энэ хоёрын аль аль нь гуравны хоёрын санал авч чадахгүй гэж тооцоолж байгаа” хэмээсэн юм.
Цахим орчинд Ч.Хүрэлбаатарыг намын даргад заалнаас нэрээ дэвшүүлсэн хэмээгээд буй ч, албан ёсны мэдээлэл гараагүй байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хүрэлбаатар Хятадуудтай бар, ресторанд архи ууж, авилгaл авч тэдэнд монголын газрыг 100 жилээр өгөх хор найруулж явсан хүн. Түүнээсээ болоод сонгуульд ард түмний сaнaл авч чадаагүй. Хaaлгaaр оруулахгүй бол тооноор орохоор шийдэж хор найруулж явна.