УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг эсэргүүцсэн 100 мянган иргэний өргөдлийг хэлэлцэнэ

Хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-ны өдөр нийтийн өргөдлийн "d-parliament" системд Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилсан байдаг.
Улмаар 20 хоногийн дотор өргөдөлд гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянгад хүрснээр УИХ руу шилжих, холбогдох ажлын хэсэг байгуулагдахаар болсон. УИХ-ын намрын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг холбогдох Ажлын хэсэг байгуулж хэлэлцэх хүлээлт үүсээд байсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2025.09.22/ 13.30 цагт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах/ асуудлыг хэлэлцэхээр товложээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.