УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Судалгаа: Санал өгсөн иргэдийн 13 хувь Д.Амарбаясгаланг, 14 хувь нь Г.Занданшатарыг дэмжжээ

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.

Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны есдүгээр сарын 13-15 өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 700 иргэнээс судалгаа авчээ.

Судалгааны агуулга нь МАН-ын даргын талаарх байр суурь байв. Ингээд үр дүнг танилцуулъя.

"Хэдийгээр МАН-ын даргыг намын гишүүд нь сонгох ч таны бодлоор МАН-ын дарга хэн болох нь зүйтэй вэ" гэх асуултад хариулт өгсөн иргэдийн,  

  • 40 хувь нь “Хэн ч болсон ялгаагүй”
  • 18 хувь нь “Мэдэхгүй”
  • 14 хувь нь “Г.Занданшатар”
  • 13 хувь нь “Д.Амарбаясгалан”
  • 9 хувь нь “Татгалзсан”
  • 6 хувь нь “Л.Оюун-Эрдэнэ” гэж хариулжээ.

Мөн Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарын МАН-ын даргад өрсөлдөх Swot дүн шинжилгээгээр дараах үр дүн гарсан байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

  • Давуу талууд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд, ЕТГ-ын дарга зэрэг олон түвшинд ажилласан туршлагатай. Үндсэн хууль болон парламентын шинэчлэлд оролцсон нь түүнийг системийн шинэчлэгч” гэсэн дүр төрхтэй болгосон. МАН-ын ахмад, дунд үеийн гишүүдийн дунд тогтвортой, хүлээцтэй хүн гэж үнэлэгддэг. Ерөнхийлөгчийн шууд дэмжлэгтэй. МАН-ын фракцуудын дунд харьцангуй эвлэрүүлэн зуучлагчийн байр суурь эзлэх боломжтой.
  • Сул талууд: Олон нийтийг шууд хөдөлгөх харизм багатай. Өөрийн бүлэглэл эсвэл санхүүгийн нөлөө бүхий сүлжээ байхгүй. Залуу манлайлагч дунд “хуучинсаг” дүр төрхтэй болж болзошгүй. Хэт төвийг сахисан, нам дорой харагдах эрсдэлтэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

  • Давуу талууд: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, намын бүтэц, аймаг, дүүргийн түвшний удирдлагуудыг сайн мэддэг, өргөн сүлжээтэй. Сонгуулийн кампанит ажил, сурталчилгаа, намын өдөр тутмын зохион байгуулалт дээр туршлагатай. Залуу шинэчлэгчидтэй эвсэх чадвартай. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах оролдлого идэвхтэй хийдэг.
  • Сул талууд: Олон нийтийн өмнө бие даасан улс төрийн лидерийн дүрээр харагдах нь хязгаарлагдмал. Нийтийн дэмжлэгээс илүү дотоод механизмаар хүчтэй гэж үнэлэгддэг. Өндөр түвшний албан тушаал дээр бие даасан шийдвэр гаргаж, манлайлж байгаагүй. У.Хүрэлсүхтэй дайтаж эхэлсэн явдал.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АМАРБАЯСГАЛАН
АМАРБАЯСГАЛАН
9 сар 22, 2025 12:21

ЗАНДАНШАТАРЫН НАМЫН ДАРГА БОЛЖ ҮЗЭГДЭЭРЭЙ !

Зочин
Зочин
9 сар 22, 2025 13:30

Занданшатар дээр шүү

Зочин
Зочин
9 сар 22, 2025 15:51

Нүүрсний хулгайчийг 13 хувь нь дэмжсэн гэжүү ард түмэн нь ийм мунхаг болхоор улс орон нь яаж хөгжихөв дээ новш гэж

Зочин
Зочин
9 сар 22, 2025 16:14

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
9 сар 24, 2025 09:25

Занданшатар шиг орон гаран хүнийг ингэж онигоо болгож яана. Хүрэлсүхдээ найзыгаа гадаадад эмчлүүл...

Холбоотой мэдээ

Back to top button