С.Ганбаатар: АТГ-ын хүмүүс нэрээ нууцалж, камертай орж ирсэн. Гүйцэтгэх ажиллагаа л байсан

УИХ-ын гишүүн Б.Жаргалан чуулганы хуралдааны үеэр АТГ-ын хоёр ажилтан Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдээд байна.
Чингэхдээ, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр АТГ-ын мөрдөгчид хэмээн Балдандорж, Батмөнх гэх нэрсийг цохож хэлсэн юм.
Иймд бид АТГ-аас энэ талаар тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариулт өглөө. Тодруулбал, “Манайхаас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг худал” хэмээсэн.
Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах мэдээллийг өглөө.
"Өнөөдөр Монголын ард иргэд сонголт хийгээд тэр сонголтын дагуу парламентын индер дээрээс хэнээс ч айхгүйгээр ард түмний төлөө үг үзэл бодлоо илэрхийлээрэй гэх дархан эрхээ би эдэлж байгаа.
АТГ-аас миний өрөөнд камертай орж ирсэн. Хамгийн аймар нь нэрээ нууж орж ирсэн. Гүйцэтгэх ажиллагаа гэсэн үг шүү дээ, нууцлагдмал. АТГ мөрдөн байцаах хуулиа удаа дараалан зөрчсөн. Би дуудсан цагт нь очдог. Танилцуулга, мэдэгдэл дээр нь "зөвшөөрөхгүй байна" гэж гарын үсгээ зурсан. Та нар АТГ-аас тараагаад байгаа худал мэдээлэлд битгий итгэ. Дан ганц намайг ч биш 17 хүнийг зовоож байгаа" гэв.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АТГ арай л байна шүү
жээнкогийн гөлөг, хамт �######�аарай
Үүргээ биелүүлээд очих ёстой. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй.
Муу луйварчин тогтоолоо гардаж авахаас зугтаагаад гэмт хүн гилбэлзэнэ гэж чи муу монголоос хаашаа �######�ахав дээ
За шаа новшоо