Нэг дороос | Халзан бүрэгтэй төслийн удирдагч А.Цолмон: 2024, 2025 онд 3.6 тэрбумын хохирол учирсан

Өнөөдөр /2025.09.23/ Төрийн ордонд болж буй Халзан бүрэгтэй ордтой холбоотой нээлттэй сонсголын мэдээллийг нэг дороос хүргэж байна.
-
НЭМЭЛТ: 19.10 цаг
Халзан бүрэгтэйд төсөл хэрэгжүүлэгчид хэр хэмжээний хохирол учирсан талаарх асуултыг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар асуулаа.
Халзан бүрэгтэй төслийн удирдагч А.Цолмон энэ талаар “2024 онд 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ жил 1 тэрбумын хохирол учирсан. Цаг хугацааны хувьд ч хохиролтой. Хоёр жилийн хайгуулын ажил хойшилж, төслийн ерөнхий хуваарь гурван жилээр ухарсан” хэмээлээ.
Мөн тэрбээр, “Газрын ховор элемент гэдэг нь өөрөө цацраг идэвхт элемент биш. Үүнийг хольж сольж ойлгоод байна. Олборлож, ашиглахгүй байсан ч гэсэн тухайн бүс нутагтаа байгалийн цацраг нь цацарсаар байгаа. Геологийн өөрийнх нь тогтоц. Үүнийг ард иргэдэд ойлгуулах гэж маш их хичээдэг” гэлээ.
-Иргэд: Газрын ховор элемент олборловол гадныхан зөөгөөд явчихна-
НЭМЭЛТ: 15.00 цаг

Иргэн Э.Алтан-Од: "Ховд аймгийн инженерүүдийн холбооны тэргүүн байна. Мэдээлэл хангалтгүй. Төр болон Төрийн бус байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй байна. Лицензүүд нь олон дамжиж, шилжсэн дүр зурагтай. Дундаас нь ашгаа аваад гараад явчихсан байж магадгүй гэдэг хардлагыг төрүүлж байна.

Иргэн Я.Цэрэнханд: "Ундсны усныхаа эх үүсвэрийг хамгаалахын тулд тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөөч ээ. Төр өөртөө аваад дахиж битгий олго. Халзан бүрэгтэй орд бол яг усны хагалбар газар. Усаа үлдээмээр байна"

Иргэн н.Баянзул: Газрын ховор элементээр юу хийдэг гэдгийг иргэд мэддэг болсон. Приус автомашины баттерей хийдэг. Олборлолт хийвэл гадныхан зөөгөөд аваад явчих гээд байна.
НЭМЭЛТ: 13.00 цаг
-Фото: Мянгад сумаас ирсэн иргэд үг хэлж байна-
Халзан бүрэгтэй ордтой холбоотой нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголд орон нутгийн иргэдийг төлөөлөн 50 гаруй хүн оролцохоор болсон. Ховд аймгийн Мянгад сумаас ирсэн иргэд үг хэлж байна.
НЭМЭЛТ: 12.00 цаг
-БОУАӨЯ: "Байгаль орчинд хортой нөлөө үзүүлж буй бол нотолгоогоо ирүүлээч ээ" гэсэн-

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээллийг Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга н.Энхмөнх танилцууллаа.
Мэдээлэлд, "Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн.
- Төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, ус, хөрс, агаар, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг тооцож нэгдсэн дүгнэлт гаргах.
- Тухайн орд газрын гадаргын болон газрын доорх усны хамаарлыг тогтоох зэрэг зөвлөмж өгсөн.
2024, 2025 ондуудад тухайн ордод үйл ажиллагаа явагдаагүй. 2025 онд Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга үйл ажиллагааг зогсоосон албан бичиг гаргасан. Орон нутгаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахтай холбоотой таван албан бичиг ирсэн байдаг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой 11 заалт бий. Үүний ганц заалт нь л Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамааралтай. 56.1.5 гэх заалт нь тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг АМГТГ-т хүргүүлэхтай холбоотой.
Байгаль орчинд хортой нөлөө үзүүлж буй бол холбогдох баримт бичиг, нотолгоогоо ирүүлээч ээ гэдэг шаардлагыг тавьж байгаа" хэмээлээ.
НЭМЭЛТ: 11.00 цаг
-Шинжээч: "Халзан бүрэгтэй"-н тусгай зөвшөөрөл иргэн Б.Зулаас ААН рүү ингэж шилжжээ-

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь "Халзан бүрэгтэй" ордын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг шинжээч н.Лхагвабаатар танилцууллаа.
Мэдээлэлд, "Халзан бүрэгтэй орд нь хүн болон хүнд элементийн аль алиныг нь агуулдаг онцлогтой орд. 1987 оноос тус орд дээрх судалгааны ажил эхэлсэн. 2011 оноос тусгай зөвшөөрөл олгогдож, газрын гүний өрөмдлөгийн ажил хийгдэж эхэлсэн.
Халзан бүрэгтэй ордод ашиглалтын ДӨРВӨН тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Монголиан нэшнл Рий Ийрт Корп" ХХК. Тус компанийн 90 хувийг нь Канадын "Супрем 17 Холдинг Лимитед" ХХК, 10 хувийг нь Сингапур Улсын "Билэг Индастриал Групп Пти Лтд" ХХК эзэмшдэг.

- Анх 2000 онд иргэн Б.Зулд 2400 га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон
- 2001 онд иргэн Б.Зулаас "Монтем" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл 100 хувь шилжсэн. 2004 оноос ашиглалтын тусгай зөвшөөрөл бий болсон.
- 2007 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ гээгдүүлсэн.
- 2009 онд "Монтем" ХХК-ийн 2 тусгай зөвшөөрөл "Бошго Уул" ХХК руу шилжсэн.
- 2011 онд УДШ-ийн шийдвэрээр 2 тусгай зөвшөөрөл "Монтем" ХХК руу буцаж шилжсэн.
- 2011 онд "Монтем" ХХК хоёр тусгай зөвшөөрлөө "Монголиан нэшнл Рий Ийрт Корп" ХХК-нд шилжүүлсэн.
НЭМЭЛТ: 10.45 цаг
-АҮЭБЯ: 5 аймгийн 7 сум газрын ховор элементийн нөөц бүхий ордтой-

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллийг тус яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга н.Мэндбаяр танилцууллаа. Салбарын сайд Г.Дамдинням нь гадаадад томилолттой яваа гэдгийг дурдлаа.
Мэдээлэлд, "Газрын ховор элемент нь бидний мэдэхээр нарны зай хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, баттерей, шилэн кабель, хабрид машины бүрэлдэхүүн, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог.
Дэлхий дахинаа Вьетнам, Бразил, ОХУ, Энэтхэг гэхчлэн тархсан. Олборлолтоороо БНХАУ тэргүүлдэг. 2022 оны байдлаар БНХАУ 2240 мянган тонныг, АНУ 43 мянган тонныг олборлосон үзүүлэлттэй байна.
Газрын ховор элемент түгээмэл тархацтай биш. Элбэг тохиолддоггүй. Орд дээрээ ч сарнимал байдаг. Олдоц нь ховор. Хамгийн том тоглогч болох БНХАУ 17 хувь нь хөнгөн, 83 хувь нь хөнгөн элемент ашигладаг. Дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 40 хувь нь БНХАУ-д тогтоогдсон. Иймд дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг дангаараа хангадаг.
Монгол Улсын хувьд "Алсын хараа-2050" хөтөлбөртөө "Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийн төслүүдийг бодлогоор дэмжинэ" гэсэн ерөнхий зорилтоор тусгасан. 1990 оноос өмнө ОХУ-ын дэмжлэгтэйгээр хайгуул судалгаанууд хийгдсэн. Манай улс нэг тэрбум гаруй хүдрийн, 3.1 сая гаруй ислийн нөөцтэй.
ТАВАН аймгийн ДОЛООН сумын нутаг дахь ЗУРГААН орд газрын тусгай зөвшөөрлийн мэдээллээр,
- Дорноговийн Хатанбулаг суманд Лугийн голын орд 13 мянган тонн исэлтэй. "Экту" ХХК болон "Рео" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Өмнөговийн Цогт-Овоо Хотгорын орд 486 мянган тонн исэлтэй. "Хотгор Минералс" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Өмнөговийн Мандал-Овоо Мушгиа худаг орд 82 мянган тонн исэлтэй. "Ремет" ХХ болон "Жи Эс Би Майнинг" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Ховдын Мянгад Халзан бүрэгтэйн орд 1,2 сая тонн исэлтэй. "Монголиан нэшнл Рий Ийрт Корп" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр сумдын нутгийг дамнан оршдог Цагаан чулуутын орд
- Увсын Завхан Улаан дэлийн орд 5 мянган тонн исэлтэй. "Гео Инфо" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
гэхчлэн ТАВАН аймгийн ДОЛООН суманд нөөц бүхий ордууд тогтоогдоод байна" гэлээ.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Халзан бүрэгтэй ордтой холбоотой нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ-
Шууд дамжуулалт:
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-Халзан бүрэгтэй ордтой холбоотой нээлттэй сонсгол өнөөдөр болно-

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон.
Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.09.23/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 09 цагт эхэлнэ.Ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалах бөгөөд “Халзан бүрэгтэй” орд газрын асуудлаарх холбогдох төрийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаж, оролцогчид үг хэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнө нь газрын тос олборлоод улсаа хөгжүүлнэ гэсэн чинь Чaлкод авилгaлаар өгсөн, дараа нь зэс олборлож хөгжүүлээд өгнө гэснээ Оюутолгойг бас л авилгaлаар Рио Тинтод өгсөн. Авилгaлчид дахиад л газрын ховрын ордуудыг гадныханд авилгaлаар өгөхөөр шийдэж. Цаддаггүй нoвшнууд юм даа????
Ха лзан Бүрэгдэйн газрын ховор элементийн ордыг нэн даруй ашиглах нь зүйтэй ! Энэ их улс төржилтийг зогсоох хэрэгтэй. Өнөөдөр илэн да лангүй ярилцаад нааштай шийдвэр чиглэл өгнө гэж найдаж бна !!!
Чи усгүй болчихвол мөнгөө уугаад идээд зогсох уу
тэнэг юм ярих юм, мэдээж гадагшаа л гаргана шүү дээ.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Odoo m#lchidaa sonsloo. Hovor elementee olborlo. M#lchidad mungu nileed tsutgasan bna. Odoo bolno m#lchidaa
Ухаад хэрэггүй шүү луйварчид л баяжина. Заав�##� улсаа хөгжүүлэх гээд байв�##� оюу толгойн луйврын гэрээг зас.
МАН -АН хэсэг бүлэг хүмүүс л эртнээс тонон дээрэмдэж ард иргэдийн итгэл найдвар байхгүй болгосон болхоор аргагүй МАН итгэхгүй!!
Eh
Eh oronch durtei shantaaj s#akuudaas yundaa aidiin tur tumur nuuree haruulj bgaid ashiglah ystoi
Төр засаг нь авилг�##�д идэгдсэн улсад газар ухаад гадна дотны луйварчид л баяжсан бус уу
мөнгө аваад орилж бгаа авгай нар шд
За за бүр 2000 оноос эхлээд Монголын ард түмний баялагийг нэг иргэн хэсэг хүмүүс шилжүүлээд хоорондоо найма�##�цаж байсан юм бнаа.Энд тухайн үеийн төрийн тэргүүн гишүүд буруутай 1997 оны батлан гаргасан тэр хуулиас чинь улбаатай тэр үеийн төр засгийн удирдлага буруу шийдвэр гаргасан.Өнөөдөр хэн хохирч бна ард түмэн улс орон маань хохирч бна
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Монгол Улс газрын ховор элемент олборлоод эхэлбэл Оросуудын атаарх�##� буц�##�на, тийм учраас тэд өөрийн тавиулуудаараа саад хийх ажиллагаа идэвхтэй явуулж байгаа юм!!!
Neg kompani neriin dor buleg etgeed ulsiin baylagiig gadaad ruu undur uneer zarchihaad alga bolchihdog naasan. Ulsiin olon olon baylagiig hen hen gedeg umnuud haashaa zaraad alga bolsniig on tsag hugatsaatai ni niited medeelvel taarna. Hen ni bayajaad hen ni uy ch ugui tom baylag yarij hooson suugaad bgaagaa yadaj medetsgeey l dee. Hoich ye ni medej ertuntsiin medeeleliin sand hadgalagdaj ireeduid zuv buruug ertuntsiin oun uhaan ni shuuj, henii ur huuhed nuur bardam amidarch, henii ur huuhed ni nuugdaj amidarahiig orchlongiin oun uhaan ni shiideg l dee.
Хуурамч Ганбаатар шиг поп тэмцэгч нэр зүүсэн новшнуудыг шоронд хорь