Улс төржилт, тэмцэгч нэртүүд "Халзан бүрэгтэй"-гээс холдсон цагт төсөл урагшилна

Өчигдөр Төрийн ордонд "Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлан судлах талаар ерөнхий хяналтын сонсгол болж өндөрлөв.
Уул уурхайн олборлолтын талаарх ерөнхий мэдээлэл, ойлголт, уран гэж юу вэ, газрын ховор элемент гээчийг нь олборлохын тулд байгаль орчинд ямар нөлөөлөл учрах юм, алс хэтдээ ямар үр өгөөж орон нутагт ирэх вэ зэрэг олон асуулт, эргэлзээ дүүрэн Ховд аймгийн Мянгад сумынхан сонсголд иржээ.
Харин нөгөө талд "Халзан бүрэгтэй"-н ордод хэдий хэр хэмжээний газрын ховор болон үйлдвэрлэлийн гол түүхий эдийн элементүүд байгаа талаар химийн салбарын эрдэмтэн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь хэрхсэн талаар холбогдох яам, эдийн засгийн үр өгөөж болоод ашиглалтын хугацаа зэргийг нь төслийн зохион байгуулагч, Засгийн газрын зорилтын ямар хөтөлбөрт багтаж яваа талаар харъяалагдах салбар яамнаас гээд тал талаас нь агуулга хөндөж цугларсан томоохон хэлэлцүүлэг, сонсгол болов.
Гэхдээ энд анзаарагдсан нэг зүйл нь орон нутгийн иргэдэд "Халзан бүрэгтэй"-н ордыг ашиглалтад оруулахад салбарын мэргэжилтнүүдийн зүгээс бүх талын мэдээллээр хангах, дундын ойлголтын зөрүүг арилгах хүсэл эрмэлзлэлийг Ховд аймгийн Мянгад сумын биш иргэн, жагсагч, тэмцэгч гэж өөрсдийгөө цоллосон хүмүүс сарниаж орхив. Улмаар орон нутгаа төлөөлөн ирсэн иргэдийг турхирч байгаа дээр мэргэжлийн зүгээс өгсөн тайлбар, хариултуудыг зориудын гэмээр өөр чиглэлд эргүүлэх гэж оролдсон нь Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн энэ хүртэл ирсэн хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлж орхилоо.
Тухайлбал, "Халзан бүрэгтэй"-н ордоос газрын ховор элемент олборлоход уран, торийн хэмжээ өндөр гэсэн ойлголттой нутгийн иргэдэд химийн салбарын эрдэмтэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгч байхад зарим жагсагчид мэдээллийг үгүйсгэж, асуудлыг өөр байдлаар давтан ярьсаар байсан юм.
Мөн удтал гацаж, улс төржүүлж ирсэн "Халзан бүрэгтэй"-н ордын асуудал дээр яагаад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танхимд байж, салбараа төлөөлөн манлайлал үзүүлсэнгүй вэ. Салбарын сайдын байр суурь, төслийн талаарх нээлттэй мэдээллийг олон нийтэд Засгийн газрын гишүүний хувьд хүргэх олон талын нөлөөллөөр дутагдлаа.
Сонсголыг ерөнхийд нь харвал өнөөдөр Монгол Улс дэлхий дахинаа өргөн хэрэглэгддэг газрын ховрын элементийн 6 ордын ердөө нэгийг нь ашиглахын тулд Төрийн ордонд сонсгол хийхдээ тулж байгаа нь бид үе үеийн Засгийн газрын зорилт болгодог гадны хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хөгжил гэсэн алсын бодлогуудаа хэрэгжүүлж чадахгүйдээ тулсныг л харуулж буй.
Дунд нь нэг аж ахуй нэгж жилийн 2.6 тэрбумаар хохироод, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гээд бүх талын хүчин чармайлт гаргаад ч улс төржилтөөс болоод жагсагч, тэмцэгч гараад ирчихдэг жишиг тогтох нь.
Уул уурхайн салбараа хөгжүүлье, төр бодлогоор дэмжинэ л гэж байгаа бол эрх зүйн орчноо бүрдүүлээд л, хяналтыг нь орон нутгийн дундын оролцооны байгууллага, нэгжүүдэд нь үүргээр өгөх хэрэгтэй. Иргэдтэйгээ тулж ажиллах ёстой юм.
Цаашид "Халзан бүрэгтэй" дээр ч, бусад ордууд дээр ч тэр улс төржилт, жагсагч тэмцэгч гэж өөрсдийгөө нэрлэгчдээс хол байж л төслүүд урагшилна. Үүнийг өчигдрийн хяналтын сонсгол ч бэлхнээ батлан харууллаа.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсөл хэрэгжүүлэгч компани жагсагч тэмцэгч нараас илүү ард иргэдтэй тулч ажиллах нь чухлыг энэ сонсгол харууллаа хэдэн хүмүүс цуглуулж хур�##� хийх гэхээр цугладаггүй юм байна лаа зогсож байхын оронд очоод тулаад уулзах хэрэгтэй тийм ч олон байхгүй шүү
пампинням сайдын үнэн нүүр царай
Эх орончидыг буудчих
Монгол улсын маань хөгжилд чух�##� хувь нэмэртэй төслүүдийг үргэлж гацаадаг тэмцэгчид нэртэй гадны санхүүжилтэй оркуудыг цэрэг цагдаагийн хүчээр хөөж �######�уулаад ХБүргэдэй Зөөвч овоо Э бүрэнгийн төслүүдийг яар�##�тай эхлүүлэх хэрэгтэй. Хятадад бол өдийд наад шаарнуудыг чн шоронд хатаагаад шонд өлөгчихсөн бга
Ховор элемент олборлохоос гайтаж бсан түүх бидэнд бхгүй. Үнэндээ орон нутгийн эх орончид гэх гарууд ойлголтгүй. Улс ач холбогдол өгч буй том төсөл Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацааж нөхөх олбороо байн байн нэмж бсан увсын нэг багийн дарга Си жиньппинд захид�##� хүртэл бичээ биз дээ. Баяжсан түүний мэхээр хэдэн цасанд санаатай гарууд шиг харагдсан. Тэднийг араас нь турхирагчид мэдээж бгаа. Ховдын өөлэдүүд Өмнөговийн нүүрсний ашгаас хүртдэг биздээ. Ганц нүдтэй төл г.м. танил пиар.
МАН -АН мафиууд Монголчуудыг хууран мэхлсээр байгаад хашраасны гор шүү дээ МАН аа!!
Ха ха ашигл�##�аа гээд ард иргэдэд ямарч ашиг байхгүй. Гадна дотны өлөн хулгайч луйварчид л хөлжөөд дуусгана.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хөдөөний хэдэн тэнэгүүдэд оросууд мөнгө өгч турхирч байгаа шүү дээ!!