Гадаад мэдээДЭЛХИЙ

Рубио Лавровтой уулзахдаа Украинд явагдаж буй аллагыг зогсоохыг уриалжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хажуугаар лхагва гарагт /2025.09.24/ уулзсан байна. Украины дайны асуудлаар Вашингтоны байр суурь хатуурч байгаа энэ үед Рубио Лавровтой уулзахдаа Украинд явагдаж буй аллагыг зогсохыг уриалжээ.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт хэлэхдээ “Ерөнхийлөгч Трамп аллагыг зогсоохыг уриалж, ОХУ-Украины дайнд удаан хугацааны шийдэл олохын төлөө дорвитой алхам Москвагаас гаргах шаардлагатай байгааг Рубио дахин хэлсэн” гэсэн байна.

Трамп мягмар гарагт /2025.09.22/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Ерөнхий Ассамблейн чуулганы хажуугаар уулзсан. Үүний дараа Трамп өөрийн сошиал хуудас дээрээ нийтлэл оруулахдаа Украин газар нутгаа эргүүлэн авч чадна хэмээн ихээхэн дэмжсэн өнгө аястай нийтлэл оруулсан юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УНЖУУ НҮҮРТ БАРУУНЫГ ҮЗЭН ЯДДАГ ЮМ БОЛ ХҮҮХДҮҮДЭЭ ОРКСТАНДАА АВЧРААСАЙ, ЦАЙЦАН ХУДАЛЧ НОВШ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button