Диддигийн өмгөөлөгч нар түүний бэлгийн буруу зуршил нь хүний биеийг үнэлүүлсэн явдал биш гэв

АНУ-ын хөгжмийн салбарын магнат Шон Кумбс буюу Диддигийн өмгөөлөгч нар пүрэв гарагт /2025.09.25/ шүүгчид шинэ хүсэлт гаргажээ. Диддигийн өмгөөлөгч нар түүний бэлгийн гаж буруу зуршил нь хүний биеийг үнэлүүлсэн явдал биш хэмээсэн байна. Ийм учраас тангарагтнууд түүнийг хүний биеийг үнэлүүлсэн зүйл хэрэгт буруутай гэж үзсэн явдлыг хүчингүй болгохыг шүүгчээс хүсжээ.
Тангарагтнууд түүнийг хамгийн хүнд зүйл ангиудад гэм буруугүй гэж үзсэн. Гэхдээ хүний биеийг үнэлүүлэх зорилготой тээвэрлэсэн хоёр зүйл ангид буруутай гэх шийдвэр гаргасан юм. Тус хоёр хэргээр Дидди 20 хүртэл жил хорих ял сонсох магадлалтай. Шүүх хурлын өмнө Дидди бүх зүйл ангид гэм буруугүй гэх байр суурь илэрхийлсэн. Хэрвээ тэр бусад зүйл ангиудад буруутай нь тогтоогдсон бол бүх насаараа хоригдох ял сонсох байсан юм.
Пүрэв гарагт болсон сонсголын үеэр Диддигийн өмгөөлөгч Александра Шапиро хэлэхдээ түүний зохион байгуулдаг байсан “Freak Offs” секс үдэшлэгүүд дээр болсон зүйлс нь арилжааны бэлгийн гаж буруу зуршил гэжээ. Түүний өмгөөлөгч нар үүнээс өмнө биеийг нь үнэлүүлсэн зүйл хэргээр Диддид хөнгөн ял оноохыг шүүгчид хүссэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.