НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

“Үндэсний дээд лиг” өнгөрсөн улирлын финалын тоглолтоор нээнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт ирэх сарын 1-нд эхэлнэ. Гурван өдрийн дараа эхлэх дээд лигийн аваргаар ямар баг тодорч цом өргөх бол гэсэн хүлээлт өндөртэй лиг эхлэх гэж байна.

Энэ улирал багууд болон тоглогчдын шилжилт хөдөлгөн ихтэй улирал эхлэх гэж байна. Учир нь энэ улиралд "M" хөгжлийн лигээс "Ховд шонхрууд" болон "Mongolians" багууд дээд лиг рүү дэвшиж өрсөлдөхөөр болсон. Лигийн дүрмийн дагуу өнгөрсөн улирал сүүл мушгисан хоёр багтай тоглож хожил авснаар тэд дээд лигийн босго алхаж чадсан юм. Ингэснээр лигийн шилдэг 10 эрэгтэй баг аваргын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлнэ. Мөн эмэгтэй 6 баг оролцох бий.

Тэгвэл өнгөрсөн улирал лигийг статистик үзүүлэлтээр тэргүүлсэн шилдэг таван импорт тоглогчдын хүргэж байна:

  1. Ж.Толберт өнгөрсөн улирал “Хасын хүлэгүүд” багаас 27 тоглолтод оролцсон
  2. П.Уилльямс “Би Си Эйч Найтс” багаас 27 тоглолтод оролцсон
  3. Т.Петтевей “Дархан Юнайтед” багаас 27 тоглолтод оролцсон
  4. Г.Ахмад Сэлэнгэ бодонс” 27 тоглолтод оролцсон
  5. Д.Стөүн “Завхан Бродерс” 25 тоглолтод оролцсон байна.

Түүнчлэн өнгөрсөн улирал статистик үзүүлэлтээр тэргүүлсэн шилдэг таван монгол тоглогчийн жагсаалтыг хүргэе.

  1. Т.Ууганбаяр “Бишрэлт Металл” баг 27 тоглолт
  2. О.Эрдэнэцогт “Би Си Эйч Найтс” баг 23 тоглолт
  3. А.Энхбаясгалан “Бишрэлт Металл” баг 27 тоглолт
  4. А.Азбаяр “Хасын хүлэгүүд” баг 27 тоглолт
  5. М.Өлзий-Орших “Эс Жи Эйпс” баг 27 тоглолт

Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны улирлын нээлтийн тоглолт “М BANK ARENA”-д Эмэгтэй багийн Ulaanbaatar Amazons vs Pirates багуудын тоглолтоор ирэх сарын нэгэнд буюу Лхагва гарагт 18:10 цагт эхлэх юм.

Тэгвэл эрэгтэй багуудын нээлтийн тоглолт 20:40 цагт үргэлжлэн болно. Тус тоглолт өнгөрсөн улирлын аваргууд болох Хасын хүлэгүүд болон дэд аварга Бишрэлт Металл багуудын хооронд болох юм.

Мөн улирлын нээлтийн тоглолт Дархан хотын “Darkhan United Arena”-д  дөрвөн  хоног дараалсан аялан тоглолтуудаар эхэлнэ. Ирэх сарын 4-нөөс эхлэх тоглолтын салхийг “Завхан Бродерс” болон Хасын хүлэгүүдийн хооронд болох юм. Үргэлжлүүлэн Дархан Юнайтед, Би Си Эйч Найтс багууд тоглох хуваарьтай байна.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zelimir
Zelimir

Хуурамч хөрөнгө оруул�##�тын компанид намайг бүрмөсөн хулгайлсан аймшигтай туршлага надад тохиолдсон. Анхны жижиг хөрөнгө оруул�##�т маань төлж, итгэлийг минь төрүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож дахин хөрөнгө оруулахыг дэмжсэн. Энэ удаад би амьдр�##�ынхаа хуримтл�##�аас асар их мөнгийг оруулсан. Би ашгаа авахыг оролдох хүртэл бүх зүйл зүгээр юм шиг санагдав - гэнэт миний данс идэвхгүй болсон. Би нөгөө ажилтантай холбоо барихад тэр намайг туслах ширээ рүү чиглүүлэв. Тэд хураамжийг нэхэсээр байгаад би төлсөн ч би мөнгөө авч чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг мэдээд би тусламж хүсч, мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech-д хандсан. Тэд миний �##�дагдсан хөрөнгө оруул�##�тыг мөрдөж, амжилттай олж авсан. Би маш их т�##�архаж, ижил төстэй нөхцөл байд�##�д байгаа хүмүүст тэдний үйлчилгээг сан�##� болгож байна.
Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail com

Холбоотой мэдээ

Back to top button