Х.Баттулгын томилсон УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг Д.Амарбаясгаланг бүртгэх үү

УДШ МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг бүртгэх эсэх асуудал анхаарал татаж байна. Аливаа намтай холбоотой өргөдлийг тус шүүх бүх шүүгчээ хуралдуулж шийддэг. Гэвч голлох нөлөөллийг УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг үзүүлнэ л гэсэн үг.
Д.Ганзоригийн хувьд, /2013.04.12/-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байлаа. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу /2020.06.02/-нд зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон. УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Дараа жил буюу 2026 онд солигдоно.
Тэгэхээр Х.Баттулгын Ерөнхий шүүгчээр томилсон Д.Ганзориг Д.Амарбаясгаланг намын даргаар бүртгэх үү гэдэг логик үүсэж байна.
Үүнд нэг анхаарал татах асуудал бий. УИХ-ын 2025.01.24-нд намрын чуулганы сүүлийн өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа “УДШ-ийн ерөнхий шүүгчээр Д.Ганзориг ажиллаж байгаа үед газрын нэг ч наймаачинд хариуцлага тооцож чадахгүй” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо, чуулганы индэр дээрээс УДШ-ийн шүүгч Д.Ганзоригтой дайн зарласан. Өдгөө Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын намаа авсан ялалтын хамтралд УДШ хэрхэн хариу барих вэ гэдэг нь сонирхолтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүх шүүгчдийн хурлаар хэлэлцдэг болохоор дарга хамаагүй шүү шүүгч нар тэгж нэг их хүний дураар хандах хүмүүс бишээ хуулийг зөв тайлбарлах нь хамгийн чух�##� асууд�##� болоод байна юундаа ч яарсан юм вэ зүгээр хуулийн дагуу сонгууль явуулах л байсан юм даа
Сэтгэц хандлаг 2
2 оо эмчил тэгвэл шүүх юунд хэрэгтэй юмбэ
Бүр нэг бүх юм нь өс хонзон болчихсон юмуу энэ төрийн ажил ч. Ээг нэгнээ шүшмжилж дуугарвл тэгээд л өс хонзон уу