Д.Ганмаа: Хүнсний аюулгүй байдлын маш чухал хууль хэлэлцэж байхад улс төржилтөөс болоод анхаарсангүй

УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авав.
Гэвч УИХ-ын өнөөдрийн хуралдаанаас АН-ын бүлгийн гишүүд гарч явсан бөгөөд үлдсэн гишүүд уг хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа чуулганы индэрээс “Маш чухал хууль орж байхад улс төржилтөөс болж бөөн асуудлууд үүсээд энэ хуулинд анхаарал хандуулж, хэлэлцүүлж чадахгүй байгааг хэлье. Уг нь УИХ мэтгэлцээний талбар. Мэтгэлцэж байж хууль боловсруулалт сайжирч, шууд хэрэгжүүлж болохуйц хууль болоход нөлөөлөх байсан. Эрдэм шинжилгээ, судалгаан дээр тулгуурлаж мэргэжлийн хүмүүс нь оролцох ёстой. Энэ хууль дээр ярихад л эрүүл мэндийн хувьд ч хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгат байдал гэсэн хоёр тэс өөр ойлголтыг англи хэлнээс буруу орчуулснаас үүдэж олон жил буруу, болохгүй үр дагаварыг нь амсаж явжээ.
Яагаад энэ хууль чухал гэдэг дээр нэг жишээ хэлэхэд, бидний хийсэн Монгол Улсын нөхцөлд тааруулсан судалгаагаар Д амин дэмээр баяжуулсан сүүг хүүхдэд 1,3 сар 1 болон 3 жил хэрэглүүлж үзэхэд, Д амин дэмээр баяжуулаагүй сүү болон амин дэм нэмэлтээр хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад амьсгалын замын хурц халдварт өвчин 50 хувиар, эмнэлэгт хэвтэх нь буурсан. Айл гэрийн амьдралын чанарт нөлөөлж байсан нь батлагдсан. Мөн хүүхдийн өсөлт, өндөр болон биеийн хөгжил нь бусад хөгжингүй орны хүүхдүүдийн биеийн өсөлт хөгжилтэй эн зэрэгцэж ирсэн. Маш богино хугацаанд зөв интервенцийг хэрэгжүүлээд явахад амьсгалын замын халдварт өвчин болон бусад өвчнийг харьцангуй бага мөнгөөр бууруулах боломжтой байгаа шүү. Үүн дээр мэргэжлийн хүмүүсээ сонсож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулмаар байна. Сая гараад явсан АН-ын бүлэгт хүүхдийн шим тэжээлээр мэдээ мэдээлэл өгмөөр байна. Асуудлыг өргөн хүрээнд буюу хүнсний систем байдлаар авч үзэх зайлшгүй шарадлагатай.
Ялангуяа нөлөөлийн болон мэдээллийн ажлыг маш сайн хийхгүй бол зүгээр үл ойлголцлоос болж хэн нэгний ширээн дээр хэвтсээр байгаад олон жилийн цаг хугацааг алддаг. Яг ийм асуудлууд Хүнсний баяжуулалтын хууль дээр гарсан. Эрүүл мэндийн салбарынхан нийлж, хүнсний технологийнхон хамтарч уялдаа холбоотой гаргах ёстой. Маш том өөрчлөлт авчрах хууль шүү" хэмээн хэлэв.
УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дагуу ирц бага гэж үзэн Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлуудтай нэгтгэхээр боллоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
. Амьдр�##� мэдэхгүй Ганмаа та өмнөх жилүүд шигээ дуутай чимээгүй байсан нь өөрт чинь өлзийтэй. Хэлж ярьж байгаадаа орооцолдож унах вий