АНУ Украин руу шинэ төрлийн зэвсэг илгээх нь нөхцөл байдлыг хурцатгана гэж Путин анхааруулав

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ Украин руу Tomahawk загварын алсын тусгалтай пуужин илгээх эсэхийг Вашингтон авч үзэж байгаа гэсэн юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ Tomahawk загварын пуужингуудыг Украинд нийлүүлэх нь Москва, Вашингтоны харилцааг хурцадмал байдалд хүргэнэ гэжээ.
Сочид болж байсан хурлын үеэр Путин энэ талаар асуултад хариулахдаа Tomahawk пуужин байлдааны талбар дээрх нөхцөл байдлыг өөрчлөхгүй хэмээсэн байна. Тэгвэл “Reuters” агентлаг эх сурвалжаас мэдээлэл авч нийтлэл оруулахдаа Трампын захиргаа Украин руу Tomahawk илгээх хүсэлтэйг хэрэгжүүлэх боломжгүй байж магадгүй гэжээ. Учир нь АНУ-ын зэвсэгт хүчний нөөц дэх Tomahawk пуужингуудыг тэнгисийн цэрэг болон бусад хэрэгцээнд зориулж хадгалж байгаа хэмээсэн юм.
АНУ Европын холбоотнууддаа өөр алсын тусгалтай пуужин худалдан авч Украинд нийлүүлэхийг зөвшөөрч магадгүй, харин Tomahawk-ийг худалдах магадлал бага гэж нэгэн Вашингтоны албан тушаалтан хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.