Мюнхений нисэх онгоцны буудал дроны улмаас 17 нислэг цуцалжээ

Пүрэв гарагт /2025.10.02/ Германы Мюнхений нисэх онгоцны буудал дроны улмаас агаарын хөдөлгөөний удирдлагын газар нь нислэгийн үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн гэжээ. Тус нисэх онгоцны буудал өнөөдөр /2025.10.03/ мэдэгдэл хийхдээ дроны улмаас 17 нислэг цуцалж, 3 мянга орчим зорчигчийн аялалд саад учирсан хэмээсэн байна.
Мөн Мюнхений буудалд газардах байсан 15 нислэгийг Штутгарт, Нюрнберг, Вена, Франкфурт руу шилжүүлжээ. Сүүлийн үед Европын орнуудын нисэх онгоцны буудлуудад дрон үзэгдэж, нислэгийн үйл ажиллагаа тасалдалд орох болсон Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Дани, Норвегид үүнтэй төстэй зүйл болсон юм. Дани улс өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ уг явдалд хэнийг хариуцлагатай гэж бодож буйгаа илэрхийлэхээс зайлсхийсэн. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен хэлэхдээ ОХУ ард нь байж магадгүй гэсэн юм.
Европын холбооны удирдагчид лхагва гарагт /2025.10.01/ хуралдаж, ОХУ-ын дроноос газар нутгаа хамгаалах төлөвлөгөгө дэмжсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.10.02/ мэдэгдэл хийхдээ хошигнон Дани улсын дээгүүр дрон нисгэхээ зогсооно гэсэн ч Кремль эдгээр үйл явдалтай холбоогүй гэсэн байр суурь илэрхийлсэн байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud