УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: Баялгийн хулгайг таслан зогсоох нь төрийн үүрэг, ард түмний шаардлага, шүүгчдийн ариун үүрэг

Өнөөдөр Төрийн ордонд Нийт шүүгчийн гуравдугаар чуулган болж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Даваадалай уншиж танилцууллаа.

"Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч өө, шударга ёсны үнэт зүйлийг хамгаалагч эрхэм гишүүд ээ. Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, эрхэм шүүгчид зочид төлөөлөгч та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Шүүгч хүн үнэн зөвийг дэнслэгч, шударга ёсны гэрч, ард түмний итгэлийн баталгаа билээ. Монгол Улсын үндсэн хуульд тунхагласан шүүх эрх мэдлийн зөвхөн шүүх хэрэгжүүлнэ. Ямар ч тохиолдолд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллагад шилжүүлэхийг хориглоно гэсэн заалт бол шударга ёсны үнэт зүйл, төрийн баталгаа юм.

2021 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүх байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж иргэн бүр тэгш шударгаар шүүлгэх эрхээ эдлэх эрх зүйн шинэ эрэн үеийн эхлүүлсэн юм. Энэ бол шударга ёсны тогтолцоог шинэ түвшинд гаргасан түүхэн өөрчлөлт байсан. Шударга ёсыг хамгаалах нь шүүгчийн ариун тангараг, төрийн оршин тогтнохуйн баталгаа юм. Өнөөдрийн энэхүү чуулган бол шүүхийн нэр хүнд, төрийн итгэлийг сэргээх шударга ёсны үнэт зүйлийг хамгаалах хамтын хариуцлагын илэрхийлэл юм. Энэ бол мэргэжлийн уулзалт төдийгүй төрийн итгэл, иргэний найдварыг нэгтгэх чухал алхам гэж үзэж байна. Та бидний эрхэм зорилго бол шударга ёсыг нийгэмд бэхжүүлж хууль засагласан төрийг төлөвшүүлэх, иргэдийн итгэлийг бодитоор сэргээх явдал юм. Ард түмний итгэл бол төрийн хамгийн хүчтэй тулгуур.

Харин тэр итгэлийн илэрхийлэл нь шударга шүүх, үнэн шүүгч юм. Эрхэм шүүгчид ээ, сүүлийн жилүүдэд хийгдсэн үндсэн хуулийн шинэчлэлүүд нь зөвхөн эрх мэдлийн зохицуулалт бус баялгийн шударга хуваарилалт, хариуцлагын тогтолцоог сайжруулахад чиглэсэн бодит алхмууд байсан. Монгол Улсын хөгжил зөвхөн байгалийн баялгаар бус шударга ёс, хариуцлагатай нийгмээр хэмжигдэх учиртай. Хариуцлагатай төр, шударга шүүхтэй улс орон урагшилна гэдэг иргэдийн итгэл сэргэнэ. Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн ариун газар шороо, ирээдүй хойч үеийн итгэлийг хэзээ ч мохоож болохгүй. Тэр итгэлийг хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг бол шударга ёс, хариуцлага, итгэл юм.

Баялгийн шударга хуваарилалт бол эдийн засгийн асуудал төдийгүй үндэсний шударга ёсны шалгуур билээ. Тиймээс баялгийн хулгай эрх мэдэлд халхлагдсан шударга бус байдлыг таслан зогсоох нь төрийн үүрэг, ард түмний шаардлага, шүүгчдийн ариун үүрэг юм. Үнэн хууль хоёр нийлж байж л ард түмний итгэл сэргэх учиртай. Эрхэм шүүгчид ээ, Шударга ёсыг хэрэгжүүлэгч, үнэний дэнслэгч та бүхэнд хандан дараах гурван зүйлийг онцлон тэмдэглэе.

Нэг. Ил тод байдал хариуцлага

Шүүхийн үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шуурхай, хариуцлагатай байх шударга ёсны үндсэн суурь юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэх түлхүүр нь шүүгчийн ёс зүй, сахилга бат, мэргэжлийн чанар билээ. Шүүгчийн зан чанар, үнэт зүйлийн илэрхийлэл төрийн нэр хүнд, нийгмийн итгэлийн жинхэнэ хэмжүүр гэдгийг та бүхэн ямагт санах ёстой.

Хоёр. Хараат бус байдал ба баталгаа

Шүүхийн хараат бус, бие даасан байдал бол зөвхөн байгууллагын зарчим бус ардчиллын баталгаа юм шүү. Шүүхийн үйл ажиллагааны чанар, хүртээмж, орчны сайжруулалт, шүүгчийн аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэхэд Засгийн газар бүхий л талаараа тууштай дэмжин ажиллах болно. Шударга ёсны тогтолцоо нь ард түмний итгэлийн үндэс гэдгийг бид бүхэн ямагт ухамсарлах учиртай.

Гурав. Эдийн засгийн баталгаа ба хамтын оролцоо

Монгол Улсын Үндсэн хуулийн 48.3-т Шүүх улсын төсвөөс санхүүжнэ, шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэж заасан. Энэ нь шүүхийн хараат бус байдлыг хангах, төрийн үүргийг тодорхойлсон зарчим мөн. Иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэхийн тулд шүүхийн эдийн засгийн, дэд бүтцийн, цахим орчны баталгааг хангах нь төрийн үүрэг юм. Тиймээс Засгийн газар энэхүү үүргээ хариуцлагатай хэрэгжүүлж, шүүхийн дэд бүтэц, орчныг сайжруулах, цахим шилжилтийг хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод, шуурхай болгох, иргэдийн шүүхийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх чиглэлд шүүхийн ерөнхий зөвлөлтэй Засгийн газар нягт хамтран ажиллах болно.

Эрхэм шүүгчид ээ, Монгол Улсын Засгийн газар, шударга ёсыг бэхжүүлэх эрх зүйн шинэчлэлтийг үргэлжлүүлж шүүхийн чадавх, хүний нөөц, дэд бүтэц, санхүүгийн баталгааг сайжруулж иргэдэд илүү ойр, илүү шударга, илүү хүртээмжтэй шүүхийн үйлчилгээг бий болгохын төлөө тууштай ажиллах болно. Энэхүү чуулганаас гарах санал зөвлөмж, аливаа шийдлүүд нь Монгол Улсад хуульт ёсыг баталгаажуулах, шударга ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хуульт ёс, шударга ёсны манаанд зогсож буй эрхэм шүүгч та бүхэнд ажлын амжилт, мэргэжлийн бахархал, итгэлийн хүчийг хүсэн ерөөе. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэн даруй огцор

Зочин
Зочин

МОНГОЛ УЛСЫХАА ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГТ УЛНЫ МАНИУС ТОП АРИУН САЙХАН НЭР ТӨРТЭЙ ЭХНЭР НӨХРӨӨСӨӨ ӨӨР ХҮН ҮЗЭЭГҮЙ МАШ ШУДАРГУУ ГАРУУДАА ТОМИЛДОГ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ГЭТЭЛ МАНАЙ ЗАНДКАГ 20 НАМТАЙ НЯЛХ НОГООГ ЗУЛГААЖ ДЭЭР НЬ ГАРЧ ОЦОГНОДОГ ГЭЖ НЭГ ХҮҮХЭН ЛАЙВДААД БАЙГААШТ.ЭНЭ ҮНЭН ҮҮ? ЭНЭ АРИУН ЁС МӨН ҮҮ? ЖААХАН ОХИНЫХ БАРИУ ХӨХ НЬ ТОМ ЧАНГА ХАТУУ Л БАЙДАГ БАЙХ ГЭХДЭЭ ЭХНЭР ЧИНЬ ЦАГТАА БАРИУ ЭРХТЭНТЭЙ ХОНГОР ЗҮСТЭЙ Л БАЙСЫШТ ЦАГ ХУГАЦАА ГЭЖ АЙМААР ЮМ БАЙНАА ЗА ХЭН МЭДЛЭЭ ОДОО БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН БӨГСЧИНГҮҮД БОЛЧИХЛОО АЛИНД НЬ ИТГЭХ БОЛЖ БАЙНАА ЗАНДКАГ ТЭР ХҮҮХНИЙ ХОЁР ХӨЛИЙГ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОХООД ХҮЧИРХЭГ ИЛДЭЭ ЗООГООД АРСЛАН БАРСЫН ХОЁР ЗУЛЗАГЫГ АМСАР ДЭЭР НЬ НААДУУЛААД РАШААН БУЛГИЙН УСЫГ ГҮРС ГҮРС ЗАЛГИЛУУЛЖ БАЙСНЫГ ХЭН ХАРАВАА БАРИМТ НОТОЛГОО БАЙНА УУ? ГАРГААД ХАРУУЛМААР БАЙНА

Зочин
Зочин

Өөрөө хууль зөрчсөн Ерөнхий сайд огцор.

Холбоотой мэдээ

Back to top button