НИЙГЭМНийгэм мэдээ

Гурилын үйлдвэрт гарсан галыг 9 цаг ажиллан унтраажээ

Од группийн гурил, тэжээлийн үйлдвэрт өчигдөр өглөөний 05 цагт гал гарч, онцгой байдлын 60 алба хаагч, 20 орчим техниктэй унтраах ажиллагааг шуурхай эхлүүлсэн.

Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэх дуудлагыг өнөөдөр 05:03 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, “УБТЗ” ХНН, УСУГ, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ийн ажилчид тус тус ажиллаж 08:30 цагт галын тархалтыг зогсоосон.

Удмаар үргэлжлүүлэн дотор гарсан галын голомтод ажиллаж өчигдөр /2025.10.10/ өдрийн 02:30 цагт бүрэн унтраасан байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

Цахилгааны утас сонголт,холболтыг мэргэжлийн хүнээр хийлгэж бай!.Зарж байгаа хүний амаар ямар утас авахаа шийдэх нь сайн үр дүнд хүргэхгүй

Back to top button