Нийгэм мэдээ

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг хүнд гэмтэлтэй иргэний амийг аварчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран маш хүнд гэмтсэн иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэн, амь насыг нь аварчээ.

Тухайлбал, өнгөрөгч наймдугаар сард авто осолд өртсөн хүнд өвчтөнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан тэргүүтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч Б.Чулуунбат, Ц.Амарбат, М.Золбаяр, сувилагч Б.Баянжаргал, Э.Сосор, Б.Баярмаа болон Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч Д.Нэргүй, Б.Бямбасүрэн, Э.Лхагважаргал, Г.Чанцалдулам, мэдээгүйжүүлэгийн сувилагч Б.Гантуяа нарын хамт хоёр удаагийн яаралтай мэс засал эмчилгээ хийсэн бөгөөд үргэлжлүүлэн шат дараатай арга хэмжээг авч ажиллажээ.

Тус үйлчлүүлэгч нь аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт хоёр сар гаруй хугацаанд тасралтгүй эмчлүүлэн биеийн байдал сайжирснаар сумын эмнэлэгт шилжиж, өдгөө эмнэлгээс гарсан байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button