Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д айлчилж буй Сирийн түр хугацааны ерөнхийлөгч Ассадыг шилжүүлж авахыг хүснэ

Сирийн түр хугацааны Ерөнхийлөгч Ахмад аль-Шараа лхагва гарагт /2025.10.15/ ОХУ-д түүхэн айлчлал хийлээ. Тэрбээр өнгөрсөн жил босогчдоо удирдан ОХУ-ын гадаад дахь хамгийн том холбоотнуудыг нэг Башар аль-Ассадын дэглэмийг татан буулгасан юм.

Арван жилийн өмнө Сирийн иргэний дайнд ОХУ-ын тусламжтай аль-Ассад өөрийн эрх мэдлээ хадгалж үлдсэн. Гэвч өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард аль-Ассадын дэглэм нурж, тэр Москва руу зугтсан байдаг. Одоо аль-Шараа энэхүү айлчлалаараа аль-Ассадыг Сирид шилжүүлж өгөхийг Кремлиэс хүсэх төлөвтэй байна.

Төрийн эрхийг авсныхаа дараа аль-Шараа АНУ болон барууны орнуудтай харилцаагаа ойртуулсан. ОХУ-тай харилцах харилцааны хувьд тэр прагматик замыг сонгож, Москвад Сири дэх цэргийн баазаа үргэлжлүүлэн удирдах боломжийг гаргаж өгсөн юм. Кремль аль-Шарааг хүндэтгэлтэй угтан авч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сири парламентын сонгууль явуулсныг томоохон амжилт гэж сайшаажээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
EhdЗочин
EhdЗочин

Hulmas ivan uuruu songuuli yavuuldag ch um shig xoxox

маанаг
маанаг

хулмас фзд ичээсэй Мань хүнийг алан хядагч эдр гээд л бөмбөгдөөд алепог газартай тэгшилж бснаа гар барьцан тожийгоод зогсож ч бхшиг

Холбоотой мэдээ

Back to top button