Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Путинтэй Будапештэд уулзахаар боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт /2025.10.16/ утсаар ярьсан байна. Хоёр цаг гаруй утсаар ярихдаа тэд Украины дайны асуудлаар Будапешт хотод уулзаж, хэлэлцэх тохиролцоонд хүрчээ. АНУ Украин шинэ төрлийн зэвсэг өгөх вий хэмээн Москва болгоомжилж байсан үед Трамп, Путин уулзах болсон нь гэнэтийн алхам боллоо.

Трамп мэдэгдэл хийхдээ ирэх хоёр долоо хоногийн дотор Будапешт хотноо Путинтэй уулзаж магадгүй гэжээ. Трамп Цагаан ордонд цугласан сэтгүүлчдэд хэлэхдээ “Би амьдралынхаа туршид гэрээ хэлцэл хийж ирсэн. Украины гэрээг удахгүй хийнэ гэж бодож байна” хэмээсэн юм. Кремль мөн хоёр улсын удирдагч уулзахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн ч он, цагийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Өнөөдөр /2025.10.17/ Украины Ерөнхийлөгч АНУ-д айлчилна. Тэрбээр Цагаан ордонд очиж, Трамптай уулзан Tomahawk алсын тусгалтай пуужин болон бусад зэвсгийн тусламж илгээхийг хүсэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Оросын ард түмэн Украины ард түмэн хоорондоо мууд�##�цаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайр�##�таа хийсэн. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчил�##� ноцтой аюулд орох байсан өнөөдөр 2025оны 10-р сарын 17н болоод байна. Гурван жил 8сар үргэлжилж байгаа дайныг дуусгаж дайны нөхөн төлбөр олон мянган гэмгүй иргэдийн амь биеийг нэхэмжлэн сүйтгэсэн эд хөрөнгийг сэргээн засварлахыг хурцхан хутгаар хоолоо ч хийж чадахгүй морьгүй сэлэмгүй байж бусдын гараар дэлхийг сөнөөхийг санаархаж байгаа зөнөг В.Путингээс дэлхийн бүх хүн төрөлхтөн хилэгнэн шаардаж байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button