НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх сараас зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгоно

Нийслэлийн авто замын “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг”-ийн шийдвэрээр “102 Police” аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгох журмыг баталлаа. Тус журам ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, энэ оны 11, 12-р сард илрүүлсэн зөрчилд олгох урамшууллыг ирэх оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3-р сард илрүүлсэн зөрчилд олгох урамшууллыг тус оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгохоор болжээ.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, байгууллагыг 20 хүртэлх хувиар урамшуулах боломжтой гэж заасан байдаг. Тус хуулийн хүрээнд НИТХ-ын 24/34 дүгээр тогтоолыг баталж зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг боловсруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button