Нийгэм мэдээ

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байгаа, үүнийг 2 дахин нэмнэ

Цаг агаар хүйтэрч иргэдийн амьдрал зутруу байна. Энэ өвлөөс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Гэсэн ч олдоц бага, нийлүүлэлт муу учир гэр хорооллын иргэд гэртээ даарч байна.

Тиймээс түлш борлуулах цэгүүдэд түлшний нөөц хангалтгүй байгаа талаар иргэдийн санал гомдолд Хотын дарга Х.Нямбаатар дараах хариултыг өглөө. 

Тэрбээр,

“Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. Түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгон, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчийн зүгээс өдөрт хоёр удаа тээвэрлэлт хийх юм. Хэдийгээр өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээгээр түлшний нийлүүлэлт хийгдэж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлагатай байна.

“Хотула” аппликейшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлшээ авна гэж тооцож байсан ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлж түлш авч байна. Иймээс бүртгэлийг хянаж, нэг өрхөөс нэг л гишүүн түлш авч байхаар тохируулснаар зохиомол хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүдийн нийт түлшний 50 хувь нь хуучин мидлинг, 50 хувь нь шинэ түлш байна. Арванхоёрдугаар сарын сүүлчээр 100 хувь хагас коксон шахмал түлш буюу шинэ түлш борлуулна. Энэ үед агаарын чанар ямар түвшинд очсон байна вэ гэдгийг бодитоор хэмжиж олон нийтэд танилцуулна” гэв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button