ОХУ-ын бөмбөгдөлтийн улмаас Украинд олон зуун мянган хүн тоггүй болжээ

Мягмар гарагт /2025.10.21/ ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Чернигов мужид агаарын цохилт өгсний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, олон зуун мянган хүн цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Өвөл ирж байгаа тул ОХУ-ын арми Украиныг тог, халаалтгүй болгох ажлаа эхлүүлсэн.
Украины Эрчим хүчний яам мэдэгдэл хийхдээ тус мужийн хойд хэсэг болон нийслэл Черниговт цахилгаан эрчим хүч тасарчээ. Мягмар гарагийн үдээс хойш гэхэд зарим айлд цахилгаан эрчим хүч ирсэн байна. Цахилгаан эрчим хүч тасалдсаны дараа албаныхан майхнууд босгон дотор нь халаалт, цахилгаан эрчим хүчний генератортай цэгүүдийг үүсгэжээ. Майхнуудын нэгт нь хоёр ач хүүгээ дагуулж ирсэн 45 настай Нина Димырец “Хэцүү байна. Цахилгаан эрчим хүч байхгүй болохоор манай ач хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж чадаагүй” гэсэн юм.
ОХУ-тай хиллэдэг Чернигов мужийн эрчим хүчний дэд бүтэц сүүлийн долоо хоногт дрон, пуужингийн цохилтод ихээхэн өртөх болсон. Үүний улмаас цахилгаан эрчим хүч тасалдаж, өдөр тутмын амьдралд саад учраад байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трамп Украйныг бууж өг гэж гуцаад байгаа гэлүү
Орос болохоор энгийн иргэдийг �##�ж болдог Украин болохоор болдоггүй юм уу