Улс төрийн мэдээ

Сү.Батболдын өмгөөлөгч Н.Гантулга С.Шаарийбуутай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргажээ

Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболдын өмгөөлөгч Т.Гантулга дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд,

"Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболдын нэр хүндэд халдсан, түүнийг эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэгт холбон гүтгэсэн байж боломгүй, худал мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдож байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдли йг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч С.Батболдыг “20 жилийн өмнө Малайз Улсад харамсалтайгаар амь насаа алдсан Монгол Улсын иргэний гэр бүлд очих нөхөн төлбөрийн мөнгийг хувьдаа авсан” гэх хүний ёсонд байж боломжгүй үйлдэлд буруутгасан худал мэдээлэл нь ор үндэсгүй гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад бусдын гарт онц хэрцгийгээр үрэгдсэн харамсалтай хэрэг гарах үед С.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй бөгөөд монголын бүх иргэдийн адил эмгэнэлт явдалд гүнээ харамсан хүлээж авсан байдаг.

Хожим нь 2008 онд С.Батболд Гадаад харилцааны сайдаар томилогдсоныхоо дараа уг хэрэгт онцгой анхаарал хандуулан, хэргийг хоёр орны харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүртэл хүчин чармайлт гарган ажилласан. Уг жигшүүрт хэргийг шийдвэрлэх үйл явцад ямар нэгэн улс төрийн нөлөө оруулахгүй байх, гэмт этгээдүүдэд хууль ёсны шийтгэлийг нь оногдуулахыг шаардсан захидлыг Малайзын Гадаад хэргийн сайд доктор Райс Ятим Дато Сери Утамд хүргүүлж, мөн ондоо багтаан Малайзын талаас албан ёсны хариу авч ажилласан. Малайзад явагдаж буй шүүх хурлын явцыг байнга ажиглаж, тус улсад Гадаад харилцааны яамнаас тусгай элч томилох ажлыг зохион байгуулж, мухардалд ороод байсан хэргийг мөрдөх, шүүх ажиллагааг дахин эхлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг гэрчлэх олон хүн, архивын материалууд бий.

Мөн Ерөнхий сайд асан С.Батболдыг Малайз Улсын хөрөнгө оруулалтын сангаас мөнгө авсан гэх мэдээлэл нь мөн л ор үндэсгүй гүтгэлэг юм. 2011 онд манай улсад хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байсан гэх гадны бизнесмэнүүдийн хоорондын яриа хэлцлийг энэ асуудалд ямарч холбоо хамааралгүй С.Батболдтой холбон гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр улиг болтол гүтгэсэн, ор үндэсгүй, хуучирсан гүтгэлэг юм. Монголд гүтгэлэг доромжлол нь үнэнд гүйцэгдэхээрээ гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөртэй, худал гүтгэлэг тараагаад түүнийгээ “иш татан” гүжирддэг технологи нь нийгэм улс төрийн хүрээнийхэнд хэдийн танил болсон, явуургүй, хулчгар үйлдэл юм.С.Батболд нь бүхий л цаг хугацаанд шударга ёс ялж, жигшүүрт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд зохих шийтгэлээ хүлээн С.Шаарийбуу гуай охиныхоо амь насны нөхөн төлбөрийг хууль ёсны дагуу авах ёстой гэсэн хөдөлшгүй байр суурьтай байсан.

Миний үйлчлүүлэгч С.Батболд болон түүний өмгөөлөгчийн хувьд бид үрээ алдсан эцэг хүний сэтгэл, олон жилийн мятаршгүй тэмцэл, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн С.Шаарийбуу гуайд ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй, түүний үзэл бодолд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийж байгаагүй, гаргахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.Харин энэхүү эмгэнэлт явдлыг өөрсдийн улс төрийн бусармаг үйлдэлдээ ашиглан гүтгэлэг тарааж буй хүн чанар, хүнлэг сэтгэлгүй, хүний ёсноос гажууд үйлдэл гаргагч этгээдүүдийг хууль, шүүхийн байгууллагад хандан шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгохоо мэдэгдэж байна.Уг асуудалтай холбогдолтой архивын материалуудаас хавсаргав" гэжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Битгий хүн доромжиллоо хэнч иим бичиг харуулчиж чадна хожим хэрэгтэй гээд иим юм явуулж л байсан биз эрээн цаас бүх үнэнииг илтгэх үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tgd barimt bish iltgehku bol yund itgeh we?

Змапочин
Змапочин

Наад сүүмиисэн сда үхээсээ билээ

Зочин
Зочин

ogooch dee mongiig ni

Зочин
Зочин

Songuuli dohoh esvel neg tomoohon uil yavdluud garj ireheer l ene Su-iin talaar medeelel yavhiin odoo ene neg ulig bolson yumaa bolimoor yum.

Зочин
Зочин

Сү арай ч ийм зүйлд орооцолдохгүй ээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи сайн мэддэг байхнээ зөв д мэдээрээдээ

Onon
Onon

Тухайн үед Ерөнхий сайд биш байсан гэдгийг маш тодорхой хэлжээ. Зарим хүмүүс санаатайгаар цаг хугацаа, албан тушаалыг гуйвуулж, улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж харж байна.

Gombo
Gombo

Songuuli dohoh esvel neg tomoojon uil yavdluud garj ireheer l ene Su-iin talaar medeelel yavhiin odoo ene neg ulig bolson yumaa bolimoor yum.

Anand
Anand

Энэ асуудлыг сэдэж гаргаж ирж байгаа хүмүүсийн зорилго илт байна. Гэвч үнэн гүтгэлгээс илүү хүчтэй байдаг!

Bolormaa
Bolormaa

Хуулийн дагуу, дипломат замаар асуудлыг шийдэх гэж Малайзын талд маш хатуу байр суурь илэрхийлж иргэнээ хамгаалсан хүнийг гүтгэх нь шударга бус. Хэзээ дотооддоо бие биенээ хэмлэж дуусах улс вэ???

Амгаланбаатар
Амгаланбаатар

Дипломат шугамаар байж болох бүхий л арга ашиглан тултал нь дэмжиж эцсийг хүртэл хамтдаа шүү гэдгээ илэрхийлсэн байна. Энэ өвгөн яасан гэж өдий хүртэл охиныхоо нэрийг улстөрд ашиглаад явдаг юм болдоо чааваас

Зочин
Зочин

Энэ аав улс төржөөгүй улс төр энэ хүнд хэрэгч байхгүй шүү

Владимир
Владимир

Энэ Шаарийбуу өөрөө охиноо тэр бузар аюултай хэрэгт ашигласан байх.тэгээд нөгөө талаасаа мөнгө нэхэж дарамталсаны золиосонд охин нь амиа алдсан байна..аймаар шуналтай алуурчин бол энэ Шаарийбуу өөрөө байна..энэ хүний зорилго бол мөнгө...

Back to top button