Гадаад мэдээДЭЛХИЙ

“OPEC+” арванхоёрдугаар сараас хойш газрын тос үйлдвэрлэлээ нэмэхээ зогсооно

“OPEC+” холбооны орнууд арванхоёрдугаар сард газын тос үйлдвэрлэлээ бага зэрэг нэмэх тохиролцоонд ням гарагт /2025.11.02/ хүрсэн байна. Харин арванхоёрдугаар сараас хойш, ирэх жилийн нэгдүгээр улиралд үйлдвэрлэлээ нэмэхээ зогсоох болжээ. Тус холбооны орнууд нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэж эмээж байгаа тул ийм шийдвэр гаргалаа.

Дөрөвдүгээр сараас хойш “OPEC+” газрын тос үйлдвэрлэлийн зорилгоо өдөрт 2.9 сая баррелиар буюу 2.7 хувиар өсгөсөн. Гэхдээ нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэх таамаглал гарсны дараа аравдугаар сард үйлдвэрлэлийн нэмэгдлээ сааруулж эхэлжээ. Мөн барууны орнууд “OPEC+” холбооны зарим орнуудад шинэ хориг тавьсантай холбогдуулж үйлдвэрлэл нэмэх чадавх нь буурах төлөвтэй байгаа юм. АНУ болон Их Британи ОХУ-ын Роснефть, Лукойл компанид шинэхэн хориг тавьсан билээ.

Газрын тосны үнэ аравдугаар сарын 20-нд баррель нь 60 ам.долларт хүрч, таван сарын доод хэмжээнд ирсэн. Харин одоо буцаж өсөж баррель нь 65 ам.доллар болсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button