Цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхийлөгчдийн хэлэлцээрээр театр барина

2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар соёлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд Үндэсний урлагийн их театр барихаар газрыг шийдвэрлэсэн. Үндэсний урлагийн их театрыг барих талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 970 гаруй га газартай. Үүнээс 300-400 га газарт ундны усны эх үүсвэрийн хамааралтай 218 худаг байдаг. Үндэсний урлагийн их театрын газрын зөвшөөрлийг “Шинэ зуун айл” худалдааны төвөөс урагш ундны усны эх үүсвэрт хамааралгүй газар олгосон. Хуулиараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт газрын 85 хувьд ногоон байгууламж, 15 хувьд бусад тохижилт хийхийг зөвшөөрсөн байдаг. Энэхүү зөвшөөрөгдсөн хэмжээндээ ч, байршлын хувьд ч зөвшөөрөгдсөн газарт Үндэсний урлагийн их театрыг барих юм.
Мөн Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхийлөгч хоорондын хэлэлцээрээр Үндэсний урлагийн их театрын 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ талаас бүрэн шийдвэрлэнэ. Усны тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Газрын тухай хууль зэрэг холбогдох хуулиар энэхүү нийтийн зориулалттай дэд бүтцийг зөвшөөрсөн заалтууд байдаг. Тухайлбал, Усны тухай хуулийн 22.2.1, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8 гэх заалтуудад “Нийтийн зориулалттай дэд бүтэц”-д зарим хамгаалалтын бүс газрыг олгох заалтуудыг тусгасан. Нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламжийн талаар дээрх хуулиудад хуульчилж өгсөн гэсэн үг.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 12.2 болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд Үндэсний урлагийн их театрын талаар тодорхой хэмжээнд тусгагдаж, хуульд нийцсэн байдаг” гэв.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
enenii esreg temtsie teatraa avaad usnaas hol zailaa
"Шинэ 100 айл худалдааны төвөөс урагш" гэдэг нь чухам хаахна хэлж бна ? Ундны усны эх үүсвэрт хамаарах 218 худгаас баруун зүгт бол болноо болно, харин тэр 218-аас зүүн зүгт буюу Туул голын урсгалын дээд талд бол болохгүй шүү !!! Усны судлынх нь дээд талд ганцхан айл буугаад малын хашаагаа барихад л хэдхэн сарын дараа усны судлын доод талд байгаа өрөмдмөл худгийн ус хүний ундны усны стандартад тохирохоо больдог юм билээ шүү !
Уух ус шавар тагзнаас үнэтэй шүү даваадалай нямбаатар үүнийгээ зогсоо
Одоо усаа хужаа нараасаа худалдаж авна.Үүнийг л хүсэж бгаа.
Наад театраа манай Дарханд бариачээ....
Хужаагийн цаад санаа манай хульх хурандааг хөөргөж бгд нийслэлийнх нь ундны усны их үүсвэр ганц бгаа ногоон байгууламж дээр барилга барих их үүсвэрийг нь бэлдэж өгөх нь дээ. 10 жилийн дараа битонон ширэнгээ ой болох бхдаа. НҮБн хурал дээр тэрбум ойд тарина гэж попорсон хүн модоо тарьсан бол хэрэгтэй юмсан.
Хүк хүүрийн хийсэн хэлэлцээ юу. Энэ нээрээ Монголыг зарж ханахгүй хүүр юмаа