Гадаад мэдээДЭЛХИЙ

Венесуэль АНУ-ын эсрэг партизаны дайнд бэлтгэж байна

Сүүлийн үед АНУ Венесуэлийн ойролцоо тэнгисийн цэргийн хүчний хэд хэдэн байлдааны онгоцоо байрлуулж, хар тамхи тээвэрлэсэн байж магадгүй онгоцнуудад цохилт өгсөн. Тэгвэл Венесуэль улс АНУ цэргээрээ довтолж болзошгүй хэмээн партизан дайнд бэлтгэх болжээ. Тус улс олон арван жилийн настай ОХУ-д үйлдвэрлэсэн цэргийн тоног төхөөрөмжийг агуулахуудаасаа гаргаж эхэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ Венесуэльд цэргийн үйл ажиллагаа явуулах боломжтой хэмээсэн. Дараа нь Венесуэлийн газар нутагт агаарын цохилт өгөх талаар авч үзээгүй гэж мэдэгдэл гаргасан юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэл хийхдээ Трамп түүнийг түлхэн буулгах хүсэлтэй байгаа гэжээ. Хэрвээ татан буулгах оролдлого гаргавал Венесуэлийн иргэд болон зэвсэгт хүчин эсэргүүцэх болно гэж тэр хэлсэн юм.

Зэвсэгт хүчний хэмжээ болон хүчээр АНУ Венесуэлийг илт илүүрхэнэ. Венесуэлийн армийн хүчин чадлын талаар мэдээлэлтэй эх сурвалжууд хэлэхдээ тоног төхөөрөмж нь хуучирч, цэргүүдийнх нь цалин болон сургалт муу гэсэн байна. Хангамж хомс байгаа учир зарим цэргийн ангийн командлагчид цэргүүдээ хооллохын тулд орон нутгийн хүнс үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийхээс өөр аргагүйд хүрчээ. Ийм учир Мадурогийн засгийн газар партизаны төрлийн дайнд бэлтгэж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button